Нийтэлсэн: 2008 он 06 сар 19. 00 цаг 00 минут

Үндэсний Статистикийн Хороо нь долоо хоног бүрийн Баасан гарагт нийслэлийн хүнсний 9 томоохон захуудаар нийт 20 нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг судалж, өөрийн вэб сайтаар дамжуулан нийтэд мэдээлж байгаа билээ(Хавсралт хүснэгт 1). Түүнчлэн 4 дүгээр сарын 25-наас эхлэн бүх аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрүүдэд зарагдаж байгаа хүнсний гол нэрийн 7 барааны үнийг 7 хоног бүр судалж, нийтэд мэдээлж байна(Хавсралт хүснэгт 3).

2008 оны 6-р сарын 13-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.3 хувь өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад ерөнхий дүнгээрээ тогтвортой байв. Өмнөх сартай харьцуулахад талхны үнэ 1.2 хувь, цагаан будааны үнэ 0.8 хувь, шар будааны үнэ 9.7 хувь, хонины махны үнэ 3.2-5.0 хувь, үхрийн махны үнэ 2.5-3.4 хувь, адууны махны үнэ 7.9 хувь, ургамлын тосны үнэ 3.7 хувь, элсэн чихрийн үнэ 1.5 хувь, дотоодын төмс, лууван, манжингийн үнэ 24.8-48.8 хувь өссөн байна. Харин дотоодын I болон II зэргийн гурилын үнэ 0.4-1.6 хувь хямдарсан бол импортын гурилын үнэ 1.2-4.5 хувь буурчээ(Хавсралт 2).

Харин өмнөх 7 хоног буюу 2008 оны 6 сарын 6-ны дундаж үнэтэй харьцуулахад үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг бараа тус бүрээр харуулбал:

Махны дундаж үнэ : 2008 оны 6 сарын 06-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины 1-р зэргийн ястай махны үнэ 0.5 хувиар буюу 22 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.0 хувиар буюу 43 төгрөгөөр, үхрийн ястай мах 1.1 хувиар буюу 50 төгрөгөөр, адууны ястай махны үнэ 3.0 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус өсч, харин үхрийн гуяны цул мах тогтвортой байсан байна...

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ авна уу.

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :