Нийтэлсэн: 2008 он 05 сар 16. 00 цаг 00 минут

ҮСХ нь долоо хоног бүрийн Баасан гарагт нийслэлийн хүнсний 9 томоохон захуудаар нийт 20 нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг судалж, өөрийн вэб сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлж байгаа билээ(Хавсралт хүснэгт1). Түүнчлэн 4 дүгээр сарын 25-наас эхлэн бүх аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрүүдэд зарагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны дундаж үнийг 7 хоног бүр судалж, нийтэд мэдээлж байна.
2008 оны 5-р сарын 9-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 4 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 11.5 хувь, өмнөх 7 хоногийнхоос 3.3 хувь хувиар өсчээ.
Нийслэлийн хүнсний зах, дэлгүүрт хийгдсэн гол нэрийн хүнсний барааны үнийн судалгаанаас харахад өмнөх 4 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын гурилын үнэ 2.3-8.0 хувь, импортын гурилынх 5.6-12.6 хувь, талхны үнэ 17.2 хувь, цагаан будааных 63.9 хувь, шар будааных 8.7 хувь, бүх төрлийн махны үнэ 4.3-9.5 хувь, шингэн сүүнийх 1.1 хувь, цөцгийн тосных 8.7 хувь, ургамлын тосных 9.3 хувь, элсэн чихрийнх 3.7 хувь, өндөгний үнэ 5.0 хувь, төмс, хүнсний ногооны үнэ 8.1-32.5 хувь өссөн байна...

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ авна уу.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :