Нийтэлсэн: 2008 он 05 сар 08. 00 цаг 00 минут

ҮСХ нь долоо хоног бүрийн Баасан гарагт нийслэлийн хүнсний 9 томоохон захуудаар нийт 20 нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг судалж, өөрийн вэб сайтаар дамжуулан нийтэд мэдээлж байгаа билээ.(Хавсралт хүснэгт 1) Түүнчлэн 4 дүгээр сарын 25-наас эхлэн бүх аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрүүдэд зарагдаж байгаа хүнсний гол нэрийн 7 барааны үнийг 7 хоног бүр судалж, нийтэд мэдээлж байна.

2008 оны 5-р сарын 02-ны байдлаар нийслэлийн судалгаанд сонгогдсон хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 4 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.7 хувиар өсчээ.

Нийслэлийн хүнсний зах, дэлгүүрт хийгдсэн гол нэрийн хүнсний барааны үнийн судалгаанаас харахад өмнөх 4 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын гурилын үнэ 2.3-10.6 хувь, импортын гурилын үнэ 5.6-12.6 хувь, талхны үнэ 17.2 хувь, цагаан будааны үнэ 41.7 хувь, шар будааных 8.7 хувь, бүх төрлийн махны үнэ 0.7-3.1 хувь, шингэн сүүний үнэ 1.1 хувь, цөцгийн тосны үнэ 8.7 хувь, ургамлын тосны үнэ 9.3 хувь, элсэн чихрийн үнэ 2.4 хувь, өндөгний үнэ 5.0 хувь, төмс, хүнсний ногооны үнэ 8.1-22.9 хувь өссөн байна(Хавсралт хүснэгт 2)...

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ авна уу.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :