Нийтэлсэн: 2014 он 01 сар 30. 13 цаг 50 минут

2013 ОНД ХАМГИЙН ОЛОН БУЮУ 79 780 ХҮҮХЭД МЭНДЭЛЖ, НИЙТ ХҮН АМЫН ТОО УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР 2 САЯ 931 МЯНГА 332-Д ХҮРЛЭЭ
  Улсын хэмжээнд 2013 онд нийт 79371 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 79780 болж, өмнөх оныхоос амаржсан эхийн тоо 4897 буюу 6.6 хувь, хүүхдийн тоо 5002 буюу 6.7 хувиар өслөө...

 



МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД АНХ УДАА ХАМГИЙН ИХ БУЮУ 45 САЯ 144 МЯНГА 324 ТОЛГОЙ МАЛ ТООЛОГДЛОО
  Мал тооллогын 2013 оны эцсийн дүнгээр манай улсын нийт малын тоо 45 144 324 толгойд хүрлээ. Өмнөх оныхтой харьцуулахад 4.2 сая толгой буюу 10.3 хувиар өссөн байна. Малын тоог 5 төрлөөр авч үзвэл, адуу 2 619 377, үхэр 2 909 456, тэмээ 321 480 хонь 20 066 428, ямаа 19 227 583 толгой байна.

 

Монгол Улс түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан тул Үндэсний статистикийн хороо, Эдийн засгийн хөгжлийн яам болон Архангай аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран 2013 онд хамгийн олон мал тоолуулсан аймаг, сумдыг тодруулж, алдаршууллаа.

Хамгийн олон малтай аймгаар 3 сая 772 мянга 300 мал тоолуулсан Архангай тэргүүллээ.

Хамгийн олон мал тоолуулсан сумаар 372 мянга 261 толгой малтайгаар Архангай аймгийн Эрдэнэмандал сум тодорлоо.

Түүнчлэн хамгийн олон мал тоолуулсан багаар Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр баг 120 488 толгой малаар тэргүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.1212.mn сайтаас авна уу.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :