Нийтэлсэн: 2014 он 07 сар 22. 12 цаг 05 минут

Үндэсний Статистикийн хороо Тулгар төр  үндэслэсний 2223 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн  ойн баяр наадамд зориулан Монгол наадмын талаарх сонирхолтой тоон үзүүлэлтүүд – үндэсний их баяр наадмын түүх, хурдны морь унаач хүүхэд, үндэсний цолтой бөхчүүд, үндэсний цолтой харваачид, үндэсний цолтой уяачид, улсын хилээр орсон жуулчид, 7 сард төрсөн хүүхдийн тоог инфографикаар дүрсэлсэн нугалбар бэлтгэж, 7 сарын 11, 12 -ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт иргэдэд тараалаа.

 

 

Нугалбарт эрийн гурван наадмыг төрийн ёсны баяр хэмээн XII зууны сүүлч, XIII зууны эхэн үеэс тэмдэглэн ирсэн он цагийн товчооноос эхлэн сонирхолтой мэдээллийг оруулсан юм. http://www.nso.mn/book_2/index.html

 

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :