Монгол, Япон улсын статистикийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 17. 17 цаг 22 минут
Монгол улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Статистикийн Товчооны урилгаар 2017 оны 02 дугаар сарын 8-аас 15-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 17. 11 цаг 35 минут
Монгол Улсын Хөгжлийн банкны хүсэлтээр тус банкны Төслийн Санхүүжилт, Зээлийн газрын 30 ажилтанд 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Хэрэглээний үнийн индекс тооцох сагс, жин, суурь үеийг шинэчиллээ.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 16 цаг 17 минут
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 373 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Шинэчилсэн сагсаар Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа, үйлчилгээ, аймагт 238 нэр төрлийн бараа, үйлчилгээгээр ХҮИ тооцож байна.
Хөдөлмөр эрхлэлт
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 15 цаг 04 минут
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2017 оны 1 сарын байдлаар)
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 14 цаг 29 минут
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2017 оны 1 сарын байдлаар)
Бүртгэлтэй ажилгүй иргэд 1.0 хувиар буурлаа.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 13 цаг 09 минут
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 1 дүгээр сарын эцэст 47.3 мянга болж, 34.3 (72.5%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.0 (27.5%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Том малын зүй бус хорогдол 64.5 мянган толгой байна.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 12 цаг 55 минут
Том малын зүй бус хорогдол 2017 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 64.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 53.9 (45.5%) мянгаар буурав. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл адуу 3.2 мянга, үхэр 6.3 мянга, тэмээ 31, хонь 28.7 мянга, ямаа 26.2 мянга байна. Нийт хорогдсон малын 44.5 хувийг хонь, 40.7 хувийг ямаа эзэ
Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 25.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 12 цаг 44 минут
Улсын нэгдсэн төсвийн орлогын 8.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 74.6 хувийг татварын орлого, 16.5 хувийг татварын бус орлого эзэлж, өмнөх оны мөн үеэс татварын орлогын эзлэх хувь 15.0 пунктээр буурч, ирээдүйн өв сангийн орлогынх 8.9 пункт, татварын бус орлогынх 6.1 пунктээр өссөн байна.
Агаарын дундаж хэм 2017 оны 1 дүгээр сард олон жилийн дунджаас 1.2 хэмээр, өмнөх оны мөн үеэс 4.1 хэмээр дулаан байлаа.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 12 цаг 38 минут
2017 оны 1 дүгээр сард хамгийн их хур тунадасны нийлбэр Увс аймгийн Баруунтуруун суманд 6.0 мм-т хүрсэн байна. Агаарын үнэмлэхүй их температур Өмнөговь аймгийн Ханбогд суманд 8.0 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Баянтэс сум, Увс аймгийн Тэс суманд -45.0 хэмд хүрлээ.
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :