Өрхийн мөнгөн орлого 7000 төгрөгөөр буурлаа.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 11 цаг 53 минут
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.0 (0.8%) мянган төгрөгөөр буурлаа.
Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, зочид буудлын салбарынх 1.1 хувиар өслөө.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 11 цаг 45 минут
Нийтийн хоолны салбарын орлогын өсөлтөд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 19.1 (17.2%) тэрбум төгрөгөөр, кафеных 9.5(46.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Эдийн засаг 2016 онд 1.0 хувиар өслөө
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 11 цаг 36 минут
Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 98.8 (4.8%) тэрбум төгрөг үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 115.8 (1.7%) тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 10.8 (0.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Гадаад худалдааны тэнцэл 2017 оны 1 дүгээр сард 151.4 сая америк долларт хүрчээ.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 11 цаг 23 минут
Монгол Улс 2017 оны 1 дүгээр сард дэлхийн 99 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 705.7 сая америк доллар, үүнээс экспорт 428.5 сая америк доллар, импорт 277.2 сая америк доллар байна.
Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оноос 2.4 хувь буурлаа.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 11 цаг 16 минут
Улсын хэмжээнд 2016 онд нийт 72.2 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 27.7 (38.4%) мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэг 223 (8.7%)-аар өсчээ.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 11 цаг 08 минут
Улсын хэмжээгээр 2017 оны 1 дүгээр сард 2773 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 223 (8.7%)-аар, өмнөх сараас 701 (33.8%)-ээр өсчээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.1 хувь өслөө.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 16. 10 цаг 56 минут
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2017 оны 1 дүгээр сард (хэрэглээний бараа, үйлчилгээний сагс, жин, суурь үеийг 2015 онд шилжүүлэн тооцсоноор) өмнөх сараас 1.1 хувь, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд 2017 оны 1 дүгээр сард 5502 хүүхэд төрлөө.
Нийтэлсэн: 2017 он 02 сар 15. 13 цаг 55 минут
Улсын хэмжээнд 2017 оны 1 дүгээр сард 5464 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 5502 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 811 (12.9%)-ээр, амьд төрсөн хүүхэд 802 (12.7%)-оор буурсан байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2017 оны 1 дүгээр сарын байдлаар)
Нийтэлсэн: 2017 он 02 сар 15. 09 цаг 48 минут
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 1 дүгээр сарын эцэст 47.3 мянга болж, 34,3 (72.5%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.0 (27.5%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2016 оны жилийн эцсийн байдлаар)
Нийтэлсэн: 2017 он 01 сар 17. 11 цаг 21 минут
Монгол Улсын хүн ам 2016 оны эцэст урьдчилсан дүнгээр 3120.9 мянга болж, өмнөх оноос 63.2 (2.1%) мянган хүнээр өслөө
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :