Нийгмийн даатгалын сангийн орлого 20.7 хувиар өсжээ
Нийтэлсэн: 2017 он 05 сар 12. 17 цаг 43 минут
Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны 4 дүгээр сард 162.7 тэрбум төгрөг, зарлага 151.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 17.5 (9.7%) тэрбум төгрөгөөр, зарлага 2.5 (1.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.3 хувиар өслөө
Нийтэлсэн: 2017 он 05 сар 12. 17 цаг 33 минут
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 4.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.4 хувиар (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 29.9 хувь) өссөн нь голлон нөлөөллөө.
Өрхийн мөнгөн орлого 5.2 хувиар өслөө
Нийтэлсэн: 2017 он 05 сар 12. 17 цаг 24 минут
Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2017 оны 1 дүгээр улиралд 871.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.1 (2.6%) мянган төгрөгөөр өслөө.
Гадаад худалдааны тэнцэл 781.9 сая америк долларын ашигтай гарлаа
Нийтэлсэн: 2017 он 05 сар 12. 17 цаг 12 минут
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 807.2 (36.5%) сая америк доллар, үүнээс экспорт 552.3 (41.0%) сая америк доллараар, импорт 254.9 (29.6%) сая америк доллараар өссөн байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэг 1059-өөр буурчээ.
Нийтэлсэн: 2017 он 05 сар 11. 18 цаг 56 минут
Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2017 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 39 (14.3%)-өөр өсөж, харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 28 (2.5%), согтуугаар үйлдэгдсэн хэрэг 21 (1.1%), бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 152 (21.4%)-оор буурчээ.
Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 22.3 хувиар өсөж, зочид буудлын салбарынх 0.9 хувиар буурлаа
Нийтэлсэн: 2017 он 05 сар 11. 12 цаг 29 минут
Нийтийн хоолны салбарын орлого 2017 оны эхний улиралд 55.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.2 (22.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд өмнөх оны мөн үеэс захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ 5.8 (71.1%) тэрбум төгрөг, рестораны орлого 2.7 (10.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөллөө.
Агаарын дундаж хэм 2017 оны 4 дүгээр сард олон жилийн дунджаас 3.0 хэмээр дулаан байлаа.
Нийтэлсэн: 2017 он 05 сар 10. 16 цаг 53 минут
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2017 оны 4 дүгээр сард хамгийн их хур тунадас Ховд аймгийн Булган суманд 37.0 мм-т хүрсэн байна. Агаарын үнэмлэхүй их температур Сэлэнгэ аймгийн бүх сумдын нутгаар 27.0 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Отгон суманд -23.0 хэмд хүрлээ. Салхины үнэмлэхүй и
Агаарын тээврээр дотоодод зорчигчид 17.5 хувиар өслөө
Нийтэлсэн: 2017 он 05 сар 10. 13 цаг 48 минут
Агаарын тээврээр 2017 оны эхний 4 сард 875.6 тонн ачаа, давхардсан тоогоор 202.5 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 13.2 (1.5%) тонноор буурч, зорчигчид 30.2 (17.5%) мянган хүнээр өсжээ. Харин өмнөх сараас тээсэн ачаа 17.8 (7.8%) тонноор өсөж, зорчигчид 2.5 (4.7%) мянган хүнээр буурсан байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2017 оны эхний улирлын байдлаар)
Нийтэлсэн: 2017 он 04 сар 12. 14 цаг 19 минут
Улсын хэмжээнд 2017 оны эхний улиралд 16542 эх амаржиж, 16642 хүүхэд төрж, мөн нас баралт 3897 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2501 (13.1%)-ээр, төрсөн хүүхэд 2499 (13.1)-өөр, нас баралт 249(6.0%)-өөр өмнөх оны мөн үеэс буурчээ
Ямааны 1 кг ноолуурын үнэ Дорнод аймагт 100.0 мянган төгрөг байна.
Нийтэлсэн: 2017 он 04 сар 10. 18 цаг 08 минут
Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны 3 дугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 15.0-20.0 мянган төгрөг
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :