Гадаад худалдааны тэнцэл 334.2 сая америк долларын ашигтай гарлаа.
Нийтэлсэн: 2017 он 03 сар 11. 16 цаг 20 минут
Монгол Улс 2017 оны эхний 2 сард дэлхийн 111 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.3 тэрбум америк доллар, үүнээс экспорт 825.3 сая америк доллар, импорт 491.0 сая америк доллар байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэг 16 (0.3%)-аар өсчээ.
Нийтэлсэн: 2017 он 03 сар 11. 16 цаг 07 минут
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 оны эхний 2 сард 65.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 25.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 53.9 (5.5 дахин) тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 22.4 (7.8 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.9 хувиар өслөө.
Нийтэлсэн: 2017 он 03 сар 11. 15 цаг 53 минут
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны жилийн эцсээс 2.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувиар (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 17.3 хувь) өссөн нь голлон нөлөөллөө.
Агаарын тээвэрт дотоодын зорчигчид нэмэгдэж, орлого өслөө.
Нийтэлсэн: 2017 он 03 сар 11. 15 цаг 26 минут
Төмөр замын тээврээр 2017 оны эхний 2 сард 3142.1 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 406.0 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 248.5 (8.6%) мянган тонноор өсч, зорчигчид 24.7 (5.7%) мянгаар буурчээ. Харин өмнөх сараас тээсэн ачаа 252.7 (14.9%) мянган тонн, зорчигчид 36.6 (16.5%) мянган хүнээр буу
ХАА-н гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн дун-даж үнэ
Нийтэлсэн: 2017 он 03 сар 11. 15 цаг 16 минут
Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны 2 дугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Увс, Ховд, Говьсүмбэр, аймагт хамгийн бага буюу 25.0-27.5 мянган төгрөг; Өвөрхангай, Дархан-Уул, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 39.0-42.0 мянган тө
Том малын зүй бус хорогдол 133.9 мянган толгойд хүрлээ.
Нийтэлсэн: 2017 он 03 сар 11. 14 цаг 57 минут
Том малын зүй бус хорогдол 2017 оны эхний 2 сард улсын хэмжээнд 133.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 258.0 (65.8%) мянгаар буурав.
Нийт төлбөрийн тэнцэл 18.2 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 249.9 сая ам.доллараар буурлаа.
Нийтэлсэн: 2017 он 03 сар 11. 14 цаг 40 минут
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 449.0 сая ам.долларын алдагдалтай гарахад барааны тэнцэл 1330.9 сая америк долларын ашигтай гарсан хэдий ч үйлчилгээний тэнцэл 1143.1 сая ам.доллар, анхдагч орлогын данс 832.3 сая ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх сараас 1.6 хувиар өслөө.
Нийтэлсэн: 2017 он 03 сар 11. 14 цаг 26 минут
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2017 оны 2 дугаар сард өмнөх сараас 1.6 хувь, өмнөх оны жилийн эцсээс 23.7 хувь, өмнөх оны мөн үеэс 70.9 хувиар өссөн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 26.5 хувиар өсчээ.
Нийтэлсэн: 2017 он 03 сар 10. 18 цаг 38 минут
Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 63.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 57.0 (34.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
ЦАГ АГААР
Нийтэлсэн: 2017 он 03 сар 10. 08 цаг 19 минут
Агаарын дундаж хэм 2017 оны 2 дугаар сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр дулаан байлаа.
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :