АЮУШИЙН АРИУНЗАЯА

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА

Улаанбаатар хотод 1980 онд төрсөн.

 

Холбоо барих: Утас: (976 -51) 261433, 260262

Факс: (976-11)  324518

И-Мэйл: ariunzaya@nso.mn

 

Үндэсний статистикийн хорооны даргаар 2016 оны 7 сараас хойш ажиллаж байна.

Тэрээр өмнө нь Монгол Ардын Намын “Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар”, “Эдийн засгийн хөгжлийн бодлогын газар”, мөн “Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Мөн хувийн хэвшил буюу даатгалын салбарт 8 жил ажилласан түүхтэй.

А.Ариунзаяа нь стратеги, бодлого төлөвлөлтийг шинжлэх, боловсруулах өргөн мэдлэг, туршлагатай нэгэн юм.

Магистрын зэргээ улс төр, нийгэм, түүх судлалаар 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургуульд хамгаалж, сүүлд Монгол Улсын Удирдлагын академид “Төрийн Захиргааны менежмент”-ийн ангийг дүүргэж, АНУ-ын Жорж Таун Их Сургуулийн дэргэдэх Олон Улсын Хуулийн Институтэд “Олон Улсын манлайлал, менежмент” болон “Олон Улсын хэлцэл, хэлэлцээрийн зохицуулалт” сэдвээр мэргэжил дээшлүүлсэн. Орос, Англи, Герман хэлтэй.

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нь Тогтвортой хөгжил, бүсийн болон олон улсын хамтын ажиллагаанд баялаг туршлагатай. НҮБ-ын Статистикийн комиссын Тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөрийн зохицуулалт, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний бүлэг болон Албан ёсны статистикийн шинэтгэлийн дээд түвшний бүлгийн гишүүн, Чадавхыг бэхжүүлэх шинэ хандлагын талаарх багийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх дэд бүлгийн зохицуулагчаар ажиллаж байна. 

 


 

 


UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :