Хөтөлбөрийн зорилго 

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Энэхүү хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

 
 
 
 
 

"Бодлогын түвшний авлига" ойлголт, дэлхийн хандлага

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2013 оны 4 сарын 27-28-нд Улаанбаатар хотод болж, нэг салбар хуралдаанаараа “Авлигаас сэргийлэх, ил тод байдлыг дэмжихэд эмэгтэйчүүдийн оролцоо: олон улсын болон Монголын туршлагаас суралцах зүйлс” гэсэн асуудлыг хэлэлцэхэд оролцсон маань нийгэмд бугшсан аливаа авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг дэмжихэд эмэгтэйчүүд манлайлан оролцох ёстой юм байна гэсэн гүн сэтгэгдлийг үлдээсэн юм.

Энэхүү номыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

 
 
 

“Сайн засаглалын төлөөх сайн туршлага” гарын авлага

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Мерси Кор Олон Улсын Байгууллагын хэрэгжүүлж буй “Хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” (APPEAL) төсөлтэй хамтран сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны сайн туршлага, сургамжуудыг нэгтгэн тодорхойлж, “Сайн засаглалын төлөөх сайн туршлага” гарын авлагыг эрхлэн хэвлүүлж нийтийн хүртээл болгож байна.

Энэхүү гарын авлагад сайн засаглалын талаар хийж бүтээж байгаа 20 байгууллагын сайн туршлага санаачлагыг багтаалаа.

Гарын авлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч нарт зориулсан сургалт

 

 

 

 

 

 

Гарын авлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн таниулах ажлын гарын авлага

Жирийн иргэд төрийн байгууллага, албан тушаалтнаас шударга бөгөөд өндөр тогтоосон хэм хэмжээнд стандартад нийцсэн үйлчилгээг хүсэн хүлээдэг. Төрийн албан хаагч нь нэг талаас төрийн, нөгөө талаас иргэдийн итгэлийг хүлээх болдог. Иймээс төрийн албан тушаалтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг ашиг сонирхлын зөрчлийн олон хэлбэрүүдээс ангид байлгах асуудал нэн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Төрийн албан тушаалтнууд албаны эрх мэдлээ олон нийтийн эрх ашгийн төлөө бус харин өөрийн болон өөрийн гэр бүл, ах дүү, ангийн найз нөхдийн төлөө урвуулан ашиглаж байгаа олон жишээ, баримт бидний дунд ам дамжин яригдсаар байдаг. Бусад улс орнууд ч өсөн нэмэгдсээр байгаа авлигын асуудлаа “төрийн эрх мэдлийг төрийн албан хаагч өөрийн ашиг сонирхолд урвуулан ашиглах” буюу төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчилтэй холбон тайлбарладаг.

Гарын авлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтны гарын авлага”

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтны гарын авлага”-ыг боловсруулан танд хүргэж байна. Энэхүү гарын авлагыг авлигын эсрэг хууль тогтоомж болох Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон эдгээр хуулийн     хүрээнд гарсан холбогдох дүрэм, журмын хүрээнд боловсруулсан. Гарын авлага нь бүхэлдээ нийтийн албан тушаалтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, эдгээрийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож хэрэглэх, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэл өгөхөд зориулагдсан болно. Гарын авлага нь төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүрэгтэй эрх бүхий байгууллага болон албан тушаалтан, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагад зориулагдсан.

Гарын авлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.
 
 

Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл

 

 

 

 

 

 

Гарын авлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.
 

Ашиг сонирхлын зөрчлийн хууль

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль "100 асуулт, хариулт" Та ЭНД ДАРЖ үзнэ үү!

 

 

 

 

 

 


Нийтийн албан тушаалтан танд хуулиар юуг зөвшөөрч, юуг хориглох вэ?

Нийтийн албан тушаалтан танд юуг хуулиар зөвшөөрч, юуг хориглох вэ? Та ЭНД ДАРЖүзнэ үү!

 

 

 

 

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :