|
Сэтгүүлд хэвлэгдэх материалын стандарт буюу хэм, хэмжээ
"Статистикийн асуудлууд" сэтгүүл нь статистикийн шинжлэх ухааны ололт, амжилтыг ашиглан улс орны болон дэлхий дахины нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй шинэчлэлт, өөрчлөлт, туулж өнгөрүүлсэн түүхэн замнал, алс ирээдүйн ТӨСӨӨЛӨЛ, статистикийн салбарын ололт, амжилт, судалгаа шинжилгээний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилт агуулсан юм. Сэтгүүлийн зөвлөл нь тухайн бүтээлийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлийн дагуу албан ёсоор хүлээн авсны дараа тодорхой шалгаруулалт хийж, сонгогдсон бүтээлүүдэд редакторлаж засвар хийх ба энэхүү засвар нь бүтээлийн утга санааг өөрчлөхгүй зөвхөн эх сэдэв, зураг, хүснэгт, график зэрэгт зайлшгүй гэж үзсэн өөрчлөлтүүдийг оруулна. Бүтээлд тавигдах шаардлагууд:
- Тухайн бүтээл урьд өмнө хэвлэгдээгүй, шинэлэг байх
- Бүтээл нь файл хэлбэрээр байх
- Бүтээлийг хянан засварлахад бүрэн ойлгомжтой байх
- Бүтээл нь 20 нүүрнээс хэтрэхгүй байх (мөр хоорондын зай single үед)
- Бүтээлийг хураангуйн хамт ирүүлэх ба энэ нь 250 үгт багтсан байх
- Зураг, график, хүснэгтийн дор тухайн мэдээллийг авсан эх үүсвэрийг бичих
- Ажилд ашигласан материал, ном зүйн жагсаалтыг хавсаргасан байх
- Бүтээл бүрийн өмнө зохиогчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол, бүтээлийн нэр, гарчиг, дэд гарчиг, хэд дэх удаагаа засварласан зэргийг заавал бичнэ.
Бүтээлүүдийг хүлээн авах хаяг: Засгийн газрын III байр, өрөө 325, Улаанбаатар-20 а, Монгол Улс Утас: (976-11 )-313152, И-майл: bajiikhuu@statis.mn, zorigt@statis.mn, batbuyan@statis.mn Сэтгүүлд хэвлэгдэх бүтээлтэй холбоотой аливаа асуудлыг зохиогч өөрөө хариуцна. СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ
|