|
Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын сангийн орлого 2010 оны 1 дүгээр сард 30.7 тэрбум төгрөг, зарлага 35.4 тэрбум төгрөг байна. Нийгмийн даатгалд 2010 оны 1 дүгээр сарын байдлаар 154.4 мянган хүн хамрагдаж, шимтгэл төлж байгаагийн 77.6 мянга буюу 50.2 хувь нь төсөвт байгууллагын, 76.8 мянга буюу 49.8 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын даатгуулагчид байна. Нийгмийн даатгалын сангаас 2010 оны 1 дүгээр сард нийт 27.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгогдсоноос 75.0 хувийг өндөр насны, 11.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 6.8 хувийг тэжээгчээ алдсаны, 6.3 хувийг цэргийн тэтгэвэрт зарцуулсан байна (Зураг.1).
Нийгмийн халамж:
Энэ оны 1 дүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг 140.4 мян.хүнд олгож, 3.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагчдын бүтцийг авч үзвэл 46.4 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжид, 37.0 хувь нь халамжийн тэтгэвэрт, 11.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэний тэтгэмжид, 4.8 хувь нь ахмад настныг асарч буй иргэний тэтгэмжид хамрагдсан байна (Зураг.2)... Нийгмийн халамжийн сангаас 2010 оны 1 дүгээр сард 3.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосны 1.7 тэрбум төгрөг буюу 47.7 хувийг халамжийн тэтгэвэрт, 1.3 тэрбум төгрөг буюу 36.6 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжид, 396.0 сая төгрөг буюу 11.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэний тэтгэмжид, 163.2 сая төгрөг буюу 4.6 хувийг ахмад настныг асарч буй иргэний тэтгэмжид тус тус зарцуулсан байна (Зураг.3). 2010 оны 1 дүгээр сарын байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэрт 52.0 мянган хүн хамрагдаж 1.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөнд 12.5 мян.хүн хамрагдсаны 52.5 хувь нь ахмад настнууд, 28.7 хувь нь алдар цолтой ахмадууд, 18.8 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.
Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. |