NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2010 оны эхний 8 сарын байдлаар); ОНЦЛОХ МЭДЭЭ: Хүнсний гол нэрийн барааны үнэ 2010 оны 9-р сарын 8-ны өдрийн байдлаар; ОНЦЛОХ МЭДЭЭ: Эрүүл мэнд - ЭМ №08(62); :::
 
Хэрэглээний бараа, үйлчилгээний болон Барилгын гол нэрийн материалын үнэ - Үнэ 01(01)
Огноо: [ 2010-02-08 12:57:00 ]

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
  Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 1 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад 2.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 хувиар тус тус өссөн байна (Хүснэгт1). Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 2.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 4.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 0.9 хувь, гэр ахуйн тавилга, барааных 0.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээнийх 0.3 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээнийх 0.1 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 3.4 хувиар тус тус өсчээ. Харин эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 0.3 хувиар буурч, тээвэр, боловсрол, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ тогтвортой байв (Хүснэгт 1). Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр 2010 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүх бүлгийн үнэ дүнгээрээ 3.0-14.4 хувиар өсчээ.

Барилгын гол нэрийн материалын Улаанбаатар хот дахь үнэ
  Улаанбаатар хотод арилжаалагдаж байгаа эх орны үйлдвэрийн болон ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ-д үйлдвэрлэсэн барилгын үндсэн 40 нэр төрлийн материалын үнийг 2010 оны 1 дүгээр сарын эцсийн байдлаар мэдээнд хамрууллаа...
  Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2010 оны 1 дүгээр сард эх орны үйлдвэрийн улаан тоосгоны үнэ 20 хувь, хуурай палкных 7.1 хувиар тус тус буурч, цементнийх 22.6 хувь, захалсан банзных 53.3 хувиар тус тус өссөн байна. ОХУ-д үйлдвэрлэсэн шохойны үнэ 20.0 хувь, 100мм-ийн хадаасных 25.0 хувиар тус тус өссөн байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн ханын цаасны үнэ 15.4 хувь, паркетан шалных 17.6 хувь, шаазан суултуурынх 25.0 хувь, чулуугүй хар цаасных 30.0 хувь, шаазан угаагуурынх 31.0 хувь, тосон будагных 33.3 хувь, дүүжин таазных 35.7 хувь, 100мм-ийн хадаасных 38.9 хувь, өдрийн, суурьгүй гэрлийнх 50.0 хувь, шалны плитаных 60.0 хувиар тус тус өсч, бусад материалын үнэ өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байв. БНСУ-д үйлдвэрлэсэн ханын цаасны үнэ 4.7 хувиар өсчээ.
  2010 оны 1 дүгээр сард өмнөх сарынхтай харьцуулахад ОХУ-д үйлдвэрлэсэн чулуутай хар цаасны үнэ 7.1 хувиар өсч, БНХАУ-д үйлдвэрлэсэн чулуугүй хар цаасны үнэ 4.4 хувиар буурч, харин шалны плитаны үнэ 6.7 хувиар, ханын хар цаасных 7.1 хувиар, паркетан шалных 11.1 хувиар, шаазан суултуурынх 15.4 хувиар, шаазан угаагуурынх 22.2 хувиар тус тус өссөн байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 8-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 226896

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.