НҮБ-ын Статистикийн комиссын 41-р чуулганд оролцож байгаа ҮСХ-ны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга Поол Ченг Нью-Йорк хотноо тус байгууллагын төв байранд 2 –р сарын 20-ний өдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр НҮБ-ын Статистикийн Комиссын үйл ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ Монгол улсын Үндэсний статистикийн салбарын талаар товч мэдээллээ. Талууд энэ онд дэлхийн статистикийн өдрийг 10 сарын 20-ны өдөр олон улсын хэмжээнд анх удаагаа тэмдэглэх гэж байгаатай холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Түүнчлэн Монгол улсад явагдах Хүн ам, орон сууцны тооллогын тов өөрчлөгдсөн тухай танилцуулж, бэлтгэл ажил төлөвлөгдсөний дагуу хэвийн явагдаж буй талаар мэдээлэл хийсэн байна. НҮБ-ын Статистикийн Хэлтэс болон Монгол улсын ҮСХ-ны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй, үр ашигтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд харилцан илэрхийллээ...
|