НҮБ-ын Статистикийн комиссын 41-р чуулганд оролцож буй ҮСХ-ны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНДЭЗНК-ын дарга хатагтай Хайшан Фу-тай АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд 2 дугаар сарын 24-ны өдөр уулзлаа. Уулзалтын үеэр хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд талууд сэтгэл хангалуун байгаагаа онцлоод, цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хорооны дарга С.Мэндсайхан АНДЭЗНК-оос явуулах үйл ажиллагаанд, тухайлбал Статистикийн Хорооны үйл ажиллагаанд ҮСХ улам бүр идэвхтэй оролцож, Комиссын зүгээс хэрэгжүүлэх санаачлага, төсөл, хөтөлбөрийг дэмжиж оролцохоо тэмдэглээд үндэсний статистикийн байгууллагуудын өмнө тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх, арга зүй, аргачлалыг сайжруулан нэвтрүүлэхэд АНДЭЗНК идэвхи санаачлагатай ажиллаж буйг онцоллоо... Уулзалтын үеэр Хорооны дарга С.Мэндсайхан салбарын статистикийг сайжруулах чиглэлд зохион байгуулагдаж байгаа сургалт семинар, бүсийн хөтөлбөрт түлхүү оролцох болон үндэсний статистикийн байгууллага илүү нээлттэй өсч, хөгжихөд АНДЭЗНК ихээхэн санаачлагатай ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өндөрлөв.
|