2010 оны 2 дугаар сарын 24-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 2010 оны 1 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 19.0 хувь, өмнөх 7 хоногийнхоос 7.4 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2010 оны 2 дугаар сарын 24-ны байдлаар хонины махны үнэ 2010 оны 1 дүгээр сарын дундаж үнээс 24.2-32.7 хувь, үхрийн махны үнэ 26.7-32.7 хувь, ямааны махны үнэ 25.5 хувь, адууны махны үнэ 27.0 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 12.1-15.9 хувь, үхрийн махны үнэ 6.1-7.5 хувь, ямааны махын үнэ 6.3 хувь, адууны махны үнэ 25.2 хувиар өссөн байна. 2010 оны 2 дугаар сарын 24-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3567 төгрөг, үхрийн мах/ястай/ – 4206 төгрөг, ямааны мах - 2267 төгрөг, адууны мах – 3020 төгрөг, хонины цул мах – 3750 төгрөг, үхрийн цул мах – 4513 төгрөгийн үнэтэй байна...
Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. |