NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2010 оны эхний 8 сарын байдлаар); ОНЦЛОХ МЭДЭЭ: Хүнсний гол нэрийн барааны үнэ 2010 оны 9-р сарын 8-ны өдрийн байдлаар; ОНЦЛОХ МЭДЭЭ: Эрүүл мэнд - ЭМ №08(62); :::
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА С.МЭНДСАЙХАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНСУ-ЫН СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА ХАТАГТАЙ И ИНСИЛ-ТЭЙ УУЛЗЛАА.
Огноо: [ 2010-03-03 16:14:00 ]
image

  НҮБ-ын Статистикийн комиссын 41-р чуулганд оролцсон ҮСХ-ны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Статистикийн Газрын дарга хатагтай И Инcил-тэй АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд  өнгөрөгч 2 дугаар сарын 23 -ны өдөр уулзлаа.
Монгол улсын ҮСХ хосолмол түншлэлийн МОНСТАТ төслийн хүрээнд БНСУ-ын статистикийн байгууллагатай хамтран ажиллах боломж гарч буйд  тааламжтай байгаагаа Хорооны дарга С.Мэндсайхан илэрхийллээ. БНСУ-ын Статистикийн Газрын дарга хатагтай И Инсил төслийн хүрээнд мэдээллийн технологийн чиглэлээр Монголын статистикийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
  Уулзалтын үеэр КОЙКА байгууллагатай төсөл хамтран хэрэгжүүлэх тал дээр БНСУ-ын Статистикийн Газрын идэвхитэй дэмжлэгийг авахыг хүсч байгаагаа Хорооны дарга С.Мэндсайхан илэрхийлсэн бөгөөд үүний тулд  хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд статистикийн салбарын чадавхийг бэхжүүлэх чиглэлийг багтаан оруулах талаар Монголын талын зүгээс чармайлт гаргахыг  Солонгосын тал онцоллоо...
Монгол улсын статистикийн салбарыг хөгжүүлэх, түүний чадавхийг бэхжүүлэх талаар БНСУ-ын статистикийн байгууллагатай үр ашигтай, нягт хамтран ажиллаж, цаашид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Хорооны дарга мэдэгдлээ. ҮСХ-ын дарга С.Мэндсайханы зүгээс эдгээр зорилтын хүрээнд өөрийн тааламжтай үедээ Монгол улсад ҮСХ-нд айлчлах урилгыг БНСУ-ын Статистикийн Газрын дарга хатагтай И Инсил талархан хүлээн авлаа.
Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 8-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 226896

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.