|
|
| |
|
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА С.МЭНДСАЙХАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ХОЛБООНЫ СТАТИСТИКИЙН АЛБА ( РОССТАТ) -НЫ УДИРДЛАГА, ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА. |
Огноо: [
2010-03-03 17:07:00 ] |
|
НҮБ-ын Статистикийн комиссын 41-р чуулганд оролцсон ҮСХ-ны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Холбооны Статистикийн Алба (РОССТАТ)-ны дарга ноён Александр Суриновтой АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд 2 дугаар сарын 24-ны өдөр уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол улсын ҮСХ-ны дарга С.Мэндсайхан ноён А.Суриновт ОХУ-ын Холбооны Статистикийн Албаны даргын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, түүний цаашдын ажилд өндөр амжилт хүслээ. Монгол улсын ҮСХ болон ОХУ-ын ХСА (РОССТАТ) нь урт хугацаанд үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа талууд харилцан илэрхийлээд Хамтын Ажиллагааны Протоколд тусгагдсан тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхэд хоёр талаас анхааран ажиллахаа илэрхийллээ. Хөрш зэргэлдээ орших улсын статистикийн байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс РОССТАТ-ын дарга ноён А.Суриновыг Хорооны дарга ноён С.Мэндсайхан Монгол улсын ҮСХ-нд өөрийн тааламжтай үедээ айлчлахыг ирэхийг урилаа... Уулзалтын үеэр ноён А.Суринов ОХУ-ын Хүн ам, орон сууцны тооллого энэ оны 10 сард болохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд Монгол улсад энэ оны 11 сард тооллого болох болсонтой холбогдуулан ҮСХ-ны төлөөлөгчдийг ОХУ-д туршлага солилцох айлчлал хийхийг урилаа. Түүнчлэн тэрээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-д статистикийн салбарын чиглэлээр хоёр хүн бэлдэх боломжийн талаар албан бусаар мэдэгдлээ. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрсөн байна.
|
|
|
|
|
|
|
| |
|
| |
|
|
| |
|
|
|
| |
|
| |
| Хандалтын тоо:
226896
2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
|
|
|
|
|
| |
|