2010 оны 3 дугаар сарын 3-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 2010 оны 2 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 6.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос 0.9 хувиар буурсан байна. Махны дундаж үнэ: 2010 оны 3 дугаар сарын 3-ны байдлаар хонины махны үнэ 2010 оны 2 дугаар сарын дундаж үнээс 10.8-13.9 хувь, үхрийн махны үнэ 6.5-9.4 хувь, ямааны махны үнэ 7.8 хувь, адууны махны үнэ 22.3 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.7-1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 2.1 хувиар буурсан бол үхрийн цул махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 3.2 хувиар өсч, ямааны махны харьцангуй тогтвортой байна. 2010 оны 3 дугаар сарын 3-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3533 төгрөг, үхрийн мах/ястай/ – 4117 төгрөг, ямааны мах - 2267 төгрөг, адууны мах – 3117 төгрөг, хонины цул мах – 3725 төгрөг, үхрийн цул мах – 4525 төгрөгийн үнэтэй байна...
Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. |