|
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 2 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 3.0 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар тус тус өссөн байна (Хүснэгт1). Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 3.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 6.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 1.5 хувь, гэр ахуйн тавилга, барааных 1.1 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 0.1 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээнийх 8.4 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээнийх 0.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 2.9 хувь, бусад бараа, үйлчилгээнийх 1.0 хувиар тус тус өсчээ. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.1 хувь, тээврийн бүлгийнх 0.9 хувиар буурч, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ тогтвортой байв. Хэрэглээний үнийн улсын индекс 2010 оны 2 дугаар сард өмнөх оны жилийн эцсийнхээс 5.4 хувь өссөний дотор эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ бүлгийн дүнгээрээ 0.2 хувиар, тээврийн үйлчилгээнийх 0.9 хувиар буурч, боловсролын үйлчилгээнийх тогтвортой бусад бүлгийнх 0.5-11.1 хувиар тус тус өсчээ.
Барилгын гол нэрийн материалын Улаанбаатар хот дахь үнэ Улаанбаатар хотод арилжаалагдаж байгаа эх орны үйлдвэрийн болон ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ-д үйлдвэрлэсэн барилгын үндсэн 40 нэр төрлийн материалын үнийг 2010 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар мэдээнд хамрууллаа... Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2010 оны 2 дугаар сард эх орны үйлдвэрийн улаан тоосгоны үнэ 27.3 хувиар буурч, ховилгүй шалны банзных 4.2 хувь, хуурай палкных 7.7 хувь, цементнийх 22.6 хувь, захалсан банзных 53.3 хувиар тус тус өссөн байна. ОХУ-д үйлдвэрлэсэн олифны үнэ 10 хувиар буурч, шохойны үнэ 20.0 хувиар өссөн байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн ханын цаасны үнэ 15.4 хувь, паркетан шалных 17.6 хувь, шаазан суултуурынх 25.0 хувь, чулуугүй хар цаасных 30.0 хувь, шаазан угаагуурынх 31.0 хувь, тосон будагных 33.3 хувь, дүүжин таазных 35.7 хувь, 100мм-ийн хадаасных 38.9 хувь, өдрийн, суурьгүй гэрлийнх 50.0 хувь, шалны плитаных 60.0 хувь, шохойных 66.7 хувиар тус тус өсч, бусад материалын үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ижил түвшинд байв. БНСУ-д үйлдвэрлэсэн ханын цаасны үнэ 4.7 хувиар өсчээ. 2010 оны 2 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад эх орны үйлдвэрийн хөнгөн бетоны үнэ 2.4 хувь, ховилгүй шалны банзных 4.2 хувь, хуурай палкных 7.7 хувиар тус тус өссөн байна. Харин бусад бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад өөрчлөлтгүй байлаа.
Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД
ДАРЖ үзнэ үү. |