|
Манай улс 2010 оны эхний 2 сард дэлхийн 86 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 607.6 сая ам.доллар, үүнээс экспорт 311.7 сая ам.доллар, импорт 295.8 сая ам.долларт хүрчээ (Зураг 1). Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 169.4 сая ам.доллар буюу 38.7 хувь, үүний дотор экспортын хэмжээ 79.3 сая ам.доллар буюу 34.1 хувь, импортын хэмжээ 90.0 сая ам.доллар буюу 43.7 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний 2 сард 15.9 сая ам.долларын ашигтай гарсан ч өмнөх оны мөн үеийнхээс 10.6 сая ам.доллар буюу 40.0 хувиар багасав. Хэдийгээр боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 85.1 хувь, үнийн дүн нь 83.5 хувиар буурсан боловч нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.1 хувь, үнийн дүн нь 2.2 дахин, цайрын баяжмалын биет хэмжээ 3.8 дахин, үнийн дүн 8.0 дахин, төмрийн хүдрийн биет хэмжээ 2.3 дахин, үнийн дүн нь 3.0 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Экспорт Манай улс 2010 оны эхний 2 сард нийт 37 оронтой экспортын худалдаа хийж, экспортын 84.8 хувийг БНХАУ-тай, 6.2 хувийг Канад улстай, 3.5 хувийг ОХУтай, 1.5 хувийг ХБНГУ-тай, 1.1 хувийг Итали улстай, 1.0 хувийг БНСУ-тай, 0.4 хувийг Их Британи улстай хийсэн нь нийт экспортын үнийн дүнгийн 98.5 хувийг эзэлж байна (Зураг 2). Нийт экспортод зэсийн баяжмал 38.0 хувь, нүүрс 14.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 9.4 хувь, боловсруулаагүй нефть 8.1 хувь, төмрийн хүдэр 6.8 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.1 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.4 хувь, самнасан ноолуур 1.5 хувь, бусад бүтээгдэхүүн 13.2 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт экспортод зэсийн баяжмалын эзлэх хувь 14.7 пунктээр, нүүрснийх 14.1 пунктээр, цайрын хүдэр, баяжмалынх 7.8 пунктээр, боловсруулаагүй нефтийнх 6.4 пунктээр, төмрийн хүдрийнх 3.8 пунктээр, жоншны хүдэр, баяжмалынх 0.5 пунктээр өссөн бол боловсруулаагүй алтных 43.8 пунктээр, самнасан ноолуурынх 1.5 пунктээр тус тус буурчээ... 2010 оны эхний 2 сард экспортын үнийн дүнгийн 91.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна (Зураг 3).
Импорт Манай улс 2010 оны эхний 2 сард нийт 83 оронтой импортын худалдаа хийж, импортын худалдааны 37.9 хувийг ОХУ-тай, 24.9 хувийг БНХАУ-тай, 7.6 хувийг АНУ-тай, 5.4 хувийг БНСУтай, 4.6 хувийг Япон улстай, 3.2 хувийг ХБНГУ-тай, Сингапур болон Украин улстай тус бүр 1.6 хувийг хийж, эдгээр улстай хийсэн импорт нь нийт импортын 86.8 хувийг эзэлж байна (Зураг 4). Нийт импортод голлох улсуудын эзлэх хувийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ОХУ-ынх 10.9 пункт, БНХАУ-ынх 6.4 пункт, ХБНГУ-ынх 0.1 пунктээр өсч, харин Япон улсынх 4.1 пункт, Украин 2.8 пункт, БНСУ-ынх 2.6 пункт, АНУ-ынх 1.1 пункт, Сингапур 1.0 пунктээр тус тус буурсан байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт 44.1 сая ам.доллараар; машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 11.8 сая ам.доллараар; үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 8.0 сая ам.доллараар; авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн бүлгийн импорт 4.7 сая ам.доллараар; хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт 2.8 сая ам.доллараар; ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 2.8 сая ам.доллараар; целлюлоз, цаас картон тэдгээрээр хийсэн зүйлийнх 2.4 сая ам.доллараар; нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 0.8 сая ам.доллараар тус тус өслөө. 2010 оны эхний 2 сард нийт импортын 27.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн; 19.9 хувийг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг; 13.9 хувийг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги;8.2 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн; 5.6 хувийг хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн; 5.5 хувийг үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн; 4.6 хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үлдсэн 15.2 хувийг бусад бүлгийн бүтээгдэхүүн эзэлж байна (Зураг 5). Манай улс нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг 100.0 хувь импортоор хангаж байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад автобензиний импортын биет хэмжээ 16.5 мян.т, үнийн дүн 19.5 сая ам.доллараар; цахилгаан эрчим хүчнийимпортын биет хэмжээ 16.9 сая квт.цагаар, үнийн дүн 838.2 мян.ам.доллараар өсч, харин гурилын импортын биет хэмжээ 2.3 мян.тонноор өссөн хэдийч үнийн дүн нь 0.3 сая ам.доллараар, суудлын автомашины импортын биет хэмжээ 313 ширхэгээр, үнийн дүн 4.4 сая ам.доллараар тус тус буурчээ (Зураг 6). Нефтийн бүтээгдэхүүний импорт 2010 оны эхний 2 сард 97.8 мян.т буюу 77.2 сая ам.доллар болж, нийт импортын үнийн дүнгийн 26.1 хувийг эзэлж байна. Нефтийн бүтээгдэхүүний 2 дугаар сарын импортыг өмнөх сарынхтай харьцуулахад 34.4 мян.т буюу 2.1дахин өссөн байна. Импортын гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг голлон илгээгч улсаар нь авч үзэхэд 2010 оны эхний 2 сард нефтийн бүтээгдэхүүнийг ОХУ-аас; гурилыг ОХУ болон Казахстан улсаас; төмс, цагаан будааг БНХАУ-аас; элсэн чихрийг Тайланд, БНХАУ, БНСУаас; нийтийн тээврийн хэрэгслийг ОХУ, БНСУ, Япон улсаас; суудлын автомашиныг Япон, ХБНГУ, БНСУ, АНУ, Их Британиас; ачааны автомашиныг АНУ, БНХАУ, БНСУ, Япон улсаас голлон оруулсан байна. Манай улс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортоор авч байна. 2010 оны эхний 2 сард цагаан будааны 97.9 хувийг БНХАУ-аас; элсэн чихрийн 60.7 хувийг Тайланд улсаас, 30.8 хувийг БНХАУ-аас, 8.5 хувийг БНСУаас импортолсон байна. Харин ургамлын тосны 97.3 хувийг, гурилын 89.0 хувийг ОХУ-аасимпортолжээ. Импортолсон барааны 91.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 4.4 хувийг гадаадын хөрөнгө оруулалтын бараа, 2.8 хувийг тусламжийн бараа, 0.8 хувийг зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, гадаадын захиалагчийн материал, эд зүйлс 0.2 хувийг, үлдсэн 0.3 хувийг бусад бараа эзэлж байна.
Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. |