NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2010 оны эхний 8 сарын байдлаар); ОНЦЛОХ МЭДЭЭ: Хүнсний гол нэрийн барааны үнэ 2010 оны 9-р сарын 8-ны өдрийн байдлаар; ОНЦЛОХ МЭДЭЭ: Эрүүл мэнд - ЭМ №08(62); :::
 
Гэмт хэрэг - ГэХ 02(12)
Огноо: [ 2010-03-09 19:09:00 ]

  Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сарын байдлаар 3175 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 191 хэргээр буюу 5.7 хувиар буурчээ
(Зураг 1). Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (230), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт
хэрэг (38), захиргааны журмын эсрэг гэмт хэрэг (14), үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (14), хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (13), нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (10) өмнөх оны мөн үеийнхээс нийтдээ 319-өөр өссөн ба өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (465), байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг (25), шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг (8), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг (3), аж ахуйн эсрэг гэмт хэрэг (3) буурсан нь нийт гэмт хэргийн тоо 191-ээр буурахад нөлөөлжээ.
  2010 оны эхний 2 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Орхон аймагт 54.7 хувь, Завхан аймагт 16.1 хувь, Говь-Алтай аймагт 12.1 хувь, Увс аймагт 8.1 хувь, Хөвсгөл аймагт 2.8 хувиар өсч, Сүхбаатар аймагт 41.7 хувь, Говьсүмбэр аймагт 34.5 хувь, Баянхонгор аймагт 28.4 хувь, Дундговь аймагт 26.1 хувь, Ховд аймагт 23.0 хувь, Баян-Өлгий аймагт 21.2 хувь, Хэнтий аймагт 20.0 хувь, Дархан-Уул аймагт 17.2 хувь, Булган аймагт 14.3 хувь, Дорнод аймагт 14.3 хувь, Өвөрхангай аймагт 14.1 хувь, Сэлэнгэ аймагт 13.0 хувь, Төв аймагт 11.8 хувь, Архангай аймагт 8.6 хувь, Дорноговь аймагт 7.4 хувь, Өмнөговь аймагт 2.2 хувь, Улаанбаатар хотод 4.5 хувиар буурчээ...
  Энэ оны эхний 2 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэргийн 190 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 138 хэрэг буюу 3.7 дахин өсч, малын хулгайн гэмт хэрэг 96 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 190 хэрэг буюу 66.4 хувиар буурсан байна.
  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 55.6 хувь нь нийслэл Улаанбаатар хотод, 42.1 хувь нь аймгуудад, 2.3 хувь нь бусад газарт бүртгэгджээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн 49.7 хувийг хүндэвтэр, 38.2 хувийг хөнгөн, 10.4 хувийг хүнд, 1.7 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс хөнгөн хэргийн эзлэх хувь 3.4 пунктээр нэмэгдэж, хүндэвтэр хэргийнх 2.2 пунктээр, хүнд хэргийнх 0.7 пунктээр, онц хүнд хэргийнх 0.5 пунктээр буурсан байна (Зураг 2)
  2010 оны эхний 2 сарын байдлаар 18 ба түүнээс дээш насны 10000 хүн тутамд улсын дунджаар 18 гэмт хэрэг ногдож байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1 хэрэг буюу 5.3 хувиар буурсан байна. Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн сэжигтнээр тооцогдох этгээд нь тогтоогдоогүй байсан 1025 хэргийн 237 буюу 23.1 хувийнх нь холбогдогч нь тогтоогдон яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 2.4 пунктээр, нийслэлийн хэмжээнд 1.5 пунктээр буурсан байна (Зураг 3).
  2010 оны эхний 2 сард гэмт хэрэгт холбогдсон 2478 сэжигтэн, яллагдагч байгаагийн 101 буюу 4.1 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 350 буюу 14.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 2.6 хувь нь өмнө нь ял шийтгэгдсэн хүмүүс байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 7.0 пунктээр буурчээ.
  Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчдад ажилгүй иргэдийн эзлэх хувь 2010 оны эхний 2 сард 54.5 хувь, төрийн албан хаагч 4.7 хувь, хувийн
хэвшлийн байгууллагад ажиллагч 6.7 хувь, төрийн бус байгууллагын ажилтан 1.9 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч 8.5 хувь, ажилчин, малчин 15.0 хувь, оюутан, сурагч 7.6 хувь, бусад 1.1 хувь байна (Зураг 4).
  Согтуугаар үйлдэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 33.4 хувь, хүүхэд оролцсон гэмт хэрэг 24.8 хувь, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 18.3 хувиар буурчээ.
  Гэмт хэрэг үйлдэгдсэн газраар нь авч үзвэл 38.9 хувь нь гэр, орон сууцанд, 18.0 хувь нь гудамж талбайд, 14.2 хувь нь олон нийтийн газарт, 1.3 хувь
нь нийтийн тээвэрт, 2.7 хувь нь төрийн байгууллагад, 2.1 хувь нь төрийн бус байгууллагад, 4.4 хувь нь аж ахуйн нэгжид, 4.5 хувь нь авто зам дээр, 13.9 хувь нь бусад газарт үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 2010 оны эхний 2 сард 727 хүн гэмтэж, 297 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 486 буюу 40.1 хувиар буурч, нас барсан хүний тоо 11 буюу 3.8 хувиар нэмэгджээ.
  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2010 оны эхний 2 сард 2491.3 сая төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 855.3 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 7304.0 сая төг буюу 74.6 хувь, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 66.0 сая төг буюу 7.2 хувиар буурсан байна (Зураг 5).
  Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын 1872.3 сая төг буюу 75.2 хувь нь хувийн өмчид ногдож байна. Гэмт хэргийн улмаас нийт 2764 иргэн
хохирсны 159 буюу 5.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 977 буюу 35.3 хувь нь эмэгтэйчүүд, 170 буюу 6.2 хувь нь өөрийн буруугаас хохирсон иргэд
байна. Гэмт хэргийн улмаас нийт 92 байгууллагад хохирол учирсны 60 нь төрийн байгууллага, 24 нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, 8 нь төрийн бус байгууллага байна.
  Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард 19.1 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 1.6 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 7810 буюу 29.1 хувь, баривчлагдсан хүний тоо 555 буюу 25.7 хувиар буурчээ.

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 8-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 226896

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.