NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2010 оны эхний 8 сарын байдлаар); ОНЦЛОХ МЭДЭЭ: Хүнсний гол нэрийн барааны үнэ 2010 оны 9-р сарын 8-ны өдрийн байдлаар; ОНЦЛОХ МЭДЭЭ: Эрүүл мэнд - ЭМ №08(62); :::
 
Эрүүл мэнд - ЭМ 02(14)
Огноо: [ 2010-03-09 19:17:00 ]
image

  Улсын хэмжээнд төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 2010 оны эхний 2 сард 11 253 болж, өмнөх оны мөн үеийнхээс 983 хүүхдээр буюу 9.6 хувь, амаржсан эх 11 219 болж, 991 эхээр буюу 9.7 хувиар нэмэгджээ (Зураг 1). Нэг хүртэлх насандаа 243 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 25 хүүхдээр буюу 11.5 хувь, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 64 болж, 33 хүүхдээр нэмэгдэж, харин эхийн эндэгдэл 7 болж, 4 эхээр буурсан байна (Зураг 2). 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны* хүүхдийн эндэгдэл 2010 оны эхний 2 сарын байдлаар 27 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3-аар өсчээ.
  Нялхсын эндэгдэл 22 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1-ээр нэмэгдэж /1000 амьд төрөлтөд ногдох/ Увс, Ховд, Өвөрхангай, Баян-Өлгий, Архангай, Сүхбаатар, Дорнод аймагт улсын дунджаас 8-25-аар илүү байна. Халдварт өвчнөөр 2010 оны эхний 2 сард 4.9 мянган хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 974 хүн буюу 16.6 хувиар буурсны дотор салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 404 хүн буюу 75.5 хувь, вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 405 хүн буюу 29.5 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 189 хүн буюу 24.6 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 28 хүн буюу 8.2 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 91 хүн буюу 12.0 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 36 хүн буюу 3.8 хувиар тус тус буурч, харин сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 13 хүн буюу 2.2 хувиар өссөн байна...
  2010 оны 2 дугаар сард хүнсний гаралтай бактерит хордлогын 131 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тайлбар: * Тав хүртэлх насны хүүхдэд нэг нас хүрээгүй болон 4 нас 364 хоногтой хүүхдийг хамруулав. Манай улсад 2010 оны 2 дугаар сард томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусын халдварын 72 тохиолдол бүртгэгдсэнээс 20 буюу 27.8 хувь нь Улаанбаатар хотод, 52 тохиолдол буюу 72.2 хувь нь хөдөө орон нутагт гарснаас Өвөрхангай аймагт 17 буюу 23.6 хувь, Орхон аймагт 9 буюу 12.5 хувь, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт тус тус 5 буюу 6.9 хувь, Дорноговь, Өмнөговь аймагт тус тус 4 буюу 5.6 хувь, Дорнод, Дундговь аймагт тус тус 2 буюу 2.8 хувь, Дархан-Уул, Төв, Ховд, Хөвсгөл аймагт тус тус 1 буюу 1.4 хувь байна. Энэхүү вирусын халдвараар 2010 оны 2 дугаар сард Сэлэнгэ аймагт 1 хүн нас барсан байна.
  Улсын дунджаар 10 000 хүн тутамд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 18 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүнээр цөөн байна (Зураг 3). 2010 оны эхний 2 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт ХДХВ/ДОХ-ын 65 тохиолдол бүртгэгдсэн байна. 2010 оны 2 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард нийт 2982 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 576 хүн буюу 23.9 хувиар нэмэгджээ. Эмнэлэгт нийт 111.5 мянган хүн хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 мянган хүн буюу 5.6 хувиар өссөн байна.
  Хувийн эмнэлгүүд 2010 оны эхний 2 сард 135.3 мянган хүнд үйлчилж, 2003.2 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүний тоо 81.5 хувиар өсч,төлбөрт үйлчилгээний хэмжээ 2.8 дахин нэмэгджээ.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 8-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 226896

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.