ҮСХ-той байгуулсан
хоёр талт хамтын ажиллагааны Гэрээний хүрээнд
Япон Улсын Статистик мэдээллийн зөвлөгөө,
дүн шинжилгээний хүрээлэн /Синфоника/-гийн төлөөлөгчид
ҮСХ-нд 2010 оны 6-р сарын
28-аас 7-р сарын 2-ны өдрүүдэд айлчилж
байна. Төлөөлөгчдийг тэргүүлэн Синфоника
байгууллагын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч
Сейкен Сугиура, Синфоникагийн дарга ноён Ито, Синфоникагийн удирдах зөвлөлийн гишүүн ноён Кихара, Синфоникагийн тэргүүлэх судлаач хадагтай Кониши болон Мейжи их сургуулийн профессор ноён Фүжие нар хүрэлцэн ирэв.
Айлчлалын үеэр микро мэдээлэл солилцох тунхаг бичигт
гарын үсэг зурах бөгөөд хоёр тал хамтран эдийн засгийн статистик болон газар зүйн мэдээллийн системийн сургалт
зохион байгуулах юм... |