NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: ҮСХ-ны дарга С. Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДСИ-ийн 40 жилийн ойн арга хэмжээ болон Үндэсний статистикийн байгууллагуудын дарга нарын 9-р семинарт оролцлоо; ОНЦЛОХ МЭДЭЭ: Хамгийн дээд эрдэнэ нь Монгол хүмүүн; ОНЦЛОХ МЭДЭЭ: “Албан ёсны статистикийн үйл ажиллагаа” сэдэвт зурагт хуудасны загвар шалгаруулах уралдаан зарлаж байна; :::

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Хүнсний гол нэрийн барааны үнэ 2010 оны 6-р сарын 30-ны өдрийн байдлаар
Огноо: [ 2010-07-02 02:30:00 ]
image

  2010 оны 6-р сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 5-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.8 хувь, өмнөх 7 хоногийнхоос 3.9 хувиар тус тус буурсан байна.
  Махны дундаж үнэ: 2010 оны 6-р сарын 30-ны байдлаар хонины махны үнэ өмнөх 5 дугаар сарын дундаж үнээс 6.0-10.2 хувь, үхрийн махны үнэ 3.1-3.3 хувь, адууны махны үнэ 2.6 хувиар буурсан бол ямааны махны үнэ 6.6 хувиар өсчээ.
  Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 7.0-8.8 хувь, үхрийн махны үнэ 1.9-4.2 хувь, адууны махны үнэ 2.9 хувиар буурсан бол ямааны махны үнэ харьцангуй тогтвортой байна.
  2010 оны 6-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4811 төгрөг, үхрийн мах/ястай/ – 5388 төгрөг, ямааны мах - 3775 төгрөг, адууны мах – 3886 төгрөг, хонины цул мах – 4729 төгрөг, үхрийн цул мах – 5822 төгрөгийн үнэтэй байна (Зураг 1,2).
  Гурилын үнэ: 2010 оны 6-р сарын 30-ны байдлаар гурилын үнийг өмнөх 2010 оны 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын “Алтан тариа”-н задгай дээд гурилын үнэ 0.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар өссөн бол “Алтан тариа”-н задгай 1-р зэргийн гурилын үнэ 1.3 хувь, “Алтан тариа”-н савласан дээд гурилын үнэ 1.3 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 2.5 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар буурчээ. Харин импортын гурилын хувьд Хятад дээд гурилын үнэ 0.7 хувиар буурсан байна. “Алтан тариа”-н савласан дээдийн дээд гурилын үнэ болон импортын бусад гурилын үнэ тогтвортой байна...
  Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад дотоодын “Алтан тариа”-н савласан дээд гурилын үнэ 0.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 2.0 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.4 хувь, импортын хятад дээд гурилын үнэ 0.7 хувиар буурчээ. Бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байлаа (Зураг 3, 4).

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 01-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 225490

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.