NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: ҮСХ-ны дарга С. Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДСИ-ийн 40 жилийн ойн арга хэмжээ болон Үндэсний статистикийн байгууллагуудын дарга нарын 9-р семинарт оролцлоо; ОНЦЛОХ МЭДЭЭ: Хамгийн дээд эрдэнэ нь Монгол хүмүүн; ОНЦЛОХ МЭДЭЭ: “Албан ёсны статистикийн үйл ажиллагаа” сэдэвт зурагт хуудасны загвар шалгаруулах уралдаан зарлаж байна; :::

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Үнэ № 06(39)
Огноо: [ 2010-07-07 02:38:00 ]
image

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
  Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 6 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 1.5 хувиар буурч, харин өмнөх оны жилийн эцсийнхээс болон өмнөх оны мөн үеийнхээс тус бүр 11.4 хувиар өссөн дүнтэй байна (Хүснэгт1).
  Ерөнхий индекс өмнөх сарынхаас буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 4.0 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.1 хувь, бусад бараа, үйлчилгээнийх 0.2 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээнийх 0.5 хувиар тус тус буурсан байна. Харин тээврийн үйлчилгээний бүлгийн дүн 0.2 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 0.5 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээнийх 0.7 хувь, гэр ахуйн тавилга, барааных 0.8 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 3.4 хувиар тус тус өсчээ. Согтууруулах ундаа, тамхи болон боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ тогтвортой байв.
  Хэрэглээний үнийн улсын индекс 2010 оны 6 дугаар сард өмнөх оны жилийн эцсийнхээс 11.4 хувь өссөний дотор боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ тогтвортой, бусад бүлгийн үнэ 0.9-23.3 хувиар тус тус өсчээ (Хүснэгт1).
  Хэрэглээний үнийн улсын индекс 2010 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 11.4 хувь өссөний дотор хүнсний барааны бүлгийн үнэ 14.9 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээнийх 13.8 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 12.7 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 11.7 хувь тус тус өссөн нь өндөр өсөлт бөгөөд эдгээрээс бусад бүлгийнх 1.2-9.9 хувиар өссөн байна.

Улаанбаатар хотод арилжсан барилгын гол нэрийн материалын үнэ 2010 оны 6 дугаар сард
  Улаанбаатар хотод арилжсан эх орны үйлдвэрийн болон ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ-д үйлдвэрлэсэн барилгын үндсэн 37 нэр төрлийн материалын үнийг 2010 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар мэдээнд хамрууллаа...
  Эх орны үйлдвэрийн улаан тоосгоны үнэ 2010 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.1 хувь, захалсан банзных 8.0 хувиар буурч, шалны ховилгүй банзных 8.3 хувь, цементнийх 10.4 хувиар тус тус өссөн байна.  
  БНХАУ-д үйлдвэрлэсэн төмөр хаалганы үнэ 3.8 хувь, дүүжин таазных 5.3 хувь, шалны плитаных 6.7 хувь, паркетан шалных 17.6 хувь, ханын цаас, өдрийн суурьгүй гэрлийнх тус бүр 20.0 хувь, шаазан угаагуурынх 31.0 хувь, шаазан суултуурынх 33.3 хувь, шохойных 66.7 хувиар тус тус өсч, бусад материалын үнэ өмнөх оны мөн үеийн түвшинд байлаа.
  Өмнөх сарынхтай харьцуулахад эх орны үйлдвэрийн хөнгөн бетоны үнэ 2010 оны 6 дугаар сард 1.2 хувь, БНХАУ-д үйлдвэрлэсэн ханын цаасны үнэ 4.0 хувь, дүүжин таазных 5.3 хувиар тус тус өсч, бусад бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад өөрчлөлтгүй байв.

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 01-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 225489

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.