NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: ҮСХ-ны дарга С. Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДСИ-ийн 40 жилийн ойн арга хэмжээ болон Үндэсний статистикийн байгууллагуудын дарга нарын 9-р семинарт оролцлоо; ОНЦЛОХ МЭДЭЭ: Хамгийн дээд эрдэнэ нь Монгол хүмүүн; ОНЦЛОХ МЭДЭЭ: “Албан ёсны статистикийн үйл ажиллагаа” сэдэвт зурагт хуудасны загвар шалгаруулах уралдаан зарлаж байна; :::

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Бизнес регистр - БР 06(46)
Огноо: [ 2010-07-07 02:20:00 ]
image

  Аж ахуйн нэгж, байгууллагын регистрийн санд 2010 оны эхний хагас жилийн байдлаар 71.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 39.8 мянга буюу 55.6 хувь нь үйл ажиллагаа явуулж байна.
  Регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 26.5 мянга буюу 66.6 хувь нь Улаанбаатар хотод байна.
  Үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр аж ахуйн нэгж, байгууллагын 84.8 хувийг 1-9 ажиллагчидтай, 6.8 хувийг 10-19 ажиллагчидтай, 5.5 хувийг 20-49 ажиллагчидтай, 2.9 хувийг 50-иас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага эзэлж байна.
  Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх оны мөн үеийнхээс 9.1 мянга буюу 14.5 хувиар, үүний дотор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2.1 мянга буюу 5.6 хувиар нэмэгдсэн байна /Хүснэгт 1/.
  Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хувьд 1-9 ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага 2.9 мянга буюу 9.3 хувиар нэмэгдсэн бол 10-19 ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага 521 буюу 16.2 хувиар, 20-49 ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага 166 буюу 7.1 хувиар, 50-иас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага 79 буюу 6.3 хувиар тус тус буурчээ...
  Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээнийх 1.2 мянга буюу 28.3 хувь, үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагааных 363 буюу 12.8 хувь, зочид буудал, зоогийн газрынх 153 буюу 10.8 хувиар тус тус буурсан бол бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварынх 3.6 мянга буюу 22.9 хувь, барилгынх 83 буюу 6.2 хувь, боловсролынх 92 буюу 4.5 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 85 буюу 3.6 хувиар тус тус өссөн байна.
  Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Завхан аймгийнх 66 буюу 10.5 хувь, Дорноговь аймгийнх 52 буюу 10.7 хувь, Дархан-Уул аймгийнх 120 буюу 10.9 хувь, Төв аймгийнх 139 буюу 18.9 хувиар буурсан бол Ховд аймгийнх 159 буюу 19.5 хувь, Баянхонгор аймгийнх 81 буюу 16.4 хувь, Өвөрхангай аймгийнх 79 буюу 13.7 хувь, Булган аймгийнх 56 буюу 13.7 хувь, Улаанбаатар хотынх 2.3 мянга буюу 9.7 хувиар тус тус өссөн байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 01-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 225490

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.