NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: ҮСХ-ны дарга С. Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДСИ-ийн 40 жилийн ойн арга хэмжээ болон Үндэсний статистикийн байгууллагуудын дарга нарын 9-р семинарт оролцлоо; ОНЦЛОХ МЭДЭЭ: Хамгийн дээд эрдэнэ нь Монгол хүмүүн; ОНЦЛОХ МЭДЭЭ: “Албан ёсны статистикийн үйл ажиллагаа” сэдэвт зурагт хуудасны загвар шалгаруулах уралдаан зарлаж байна; :::

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Эрүүл мэнд - ЭМ №06(45)
Огноо: [ 2010-07-07 07:55:00 ]
image

Эрүүл мэнд
  Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо 2010 оны эхний хагас жилийн байдлаар 33566 болж, өмнөх оны мөн үеийнхээс 500 хүүхдээр, амаржсан эх 33429 болж, 520 эхээр буюу 1.5 хувиар тус тус буурчээ (Зураг 1). Энэ оны 6 дугаар сард 5609 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн сарынхтай харьцуулахад 649 хүүхэд буюу 10.4 хувиар бага байна.
  Улсын хэмжээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар нэг хүртэлх насандаа 710 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 8 хүүхдээр буюу 1.1 хувь, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 190 болж, 89 хүүхдээр тус тус нэмэгдэж, харин эхийн эндэгдэл 15 болж, 9 эхээр буурсан байна (Зураг 2). Нэг хүртэлх насандаа 2010 оны 6 дугаар сард 85 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 22 хүүхдээр, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 16 болж, 5 хүүхдээр тус тус буурч, харин эхийн эндэгдэл 4 болж, 3 эхээр нэмэгджээ.
  2010 оны эхний хагас жилийн байдлаар 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны* хүүхдийн эндэгдэл 27 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3-аар нэмэгджээ. 2010 оны 6 дугаар сард тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 101 болж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 27 хүүхдээр буурсан байна...
  Улсын хэмжээнд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 21 болж, өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна. Харин Увс, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Хөвсгөл, Төв, Ховд, Дундговь, Сүхбаатар, Дорнод, Говь-Алтай, Булган аймагт энэ үзүүлэлт улсын дундаж түвшинээс 3-25 хүүхдээр илүү байна. Халдварт өвчнөөр 2010 оны эхний хагас жилд 19.8 мян.хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 250 хүн буюу 1.2 хувиар буурсны дотор салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 799 хүн буюу 58.2 хувь, вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 882 хүн буюу 28.7 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 564 хүн буюу 21.2 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 219 хүн буюу 17.0 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 365 хүн буюу 12.5 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 62 хүн буюу 2.0 хувиар тус тус буурсан бол сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 18 хүн
буюу 0.7 хувиар нэмэгдсэн байна. Халдварт өвчнөөр 2010 оны 6 дугаар сард 4556 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 611 хүн буюу 15.5 хувиар нэмэгдсэн байна.
  Манай улсад энэ оны 6 дугаар сард гар, хөл, амны өвчний 1048 тохиолдол бүртгэгдсэнээс 501 буюу 47.8 хувь нь Улаанбаатар хотод, 547 тохиолдол буюу 52.2 хувь нь хөдөө орон нутагт гарснаас Дорнод аймагт 303 буюу 28.9 хувь, Хэнтий аймагт 63 буюу 6.0 хувь, Дорноговь аймагт 43 буюу 4.1 хувь, Төв аймагт 28 буюу 2.7 хувь нь бүртгэгдэж, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй ба бусад аймагт 0.1-1.6 хувьтай байна. Нийт халдварын тохиолдлын 97.7 хувь нь 0-ээс 9 настай хүүхэд байна.
  Улсын дунджаар 10000 хүн тутамд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2010 оны эхний хагас жилд 72 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 хүнээр цөөрлөө (Зураг 3). ХДХВ/ДОХ-ын шинээр 13 тохиолдол 2010 оны эхний хагас жилд бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт ХДХВ/ДОХ-ын тохиолдол 75 болсон байна. Улаанбаатар хотод 2010 оны 6 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол бүртгэгдлээ.
  Улсын хэмжээнд 2010 оны эхний хагас жилд нийт 9.0 мян.хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1242 хүн буюу 16.1 хувиар нэмэгджээ. Нас барсан хүний тоо 2010 оны 6 дугаар сард 1436 болж, өмнөх оны мөн сарынхаас 138 хүн буюу 10.6 хувиар өссөн байна. Энэ хугацаанд эмнэлэгт нийт 361.2 мян.хүн хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 25.4 мян.хүн буюу 7.6 хувиар өссөн байна.
  2010 оны 6 дугаар сард 55.9 мян.хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1383 хүн буюу 2.4 хувиар буурсан байна. Хувийн эмнэлгүүд 2010 оны эхний хагас жилийн байдлаар 483.1 мян.хүнд үйлчилж, 7431.1 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүний тоо 38.1 хувиар өсч, төлбөрт үйлчилгээний хэмжээ 2.2 дахин нэмэгджээ.

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 01-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 225487

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.