NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: ҮСХ-ны дарга С. Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДСИ-ийн 40 жилийн ойн арга хэмжээ болон Үндэсний статистикийн байгууллагуудын дарга нарын 9-р семинарт оролцлоо; ОНЦЛОХ МЭДЭЭ: Хамгийн дээд эрдэнэ нь Монгол хүмүүн; ОНЦЛОХ МЭДЭЭ: “Албан ёсны статистикийн үйл ажиллагаа” сэдэвт зурагт хуудасны загвар шалгаруулах уралдаан зарлаж байна; :::

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Нийгмийн даатгал, халамж - НД №06(41)
Огноо: [ 2010-07-08 04:23:00 ]
image

Нийгмийн даатгал:
  Нийгмийн даатгалын сангийн орлого 2010 оны эхний хагас жилд 264.1 тэрбум төг, зарлага 241.1 тэрбум төг. болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 11.1 тэрбум төг. буюу 4.4 хувь, зарлага 4.7 тэрбум төг. буюу 2.0 хувиар тус тус нэмэгдлээ.
  Нийгмийн даатгалд 2010 оны эхний хагас жилд 493.9 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 206.6 мянга буюу 41.8 хувь нь төсөвт байгууллагын, 287.3 мянга буюу 58.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын даатгуулагчид байна.
  Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2010 оны эхний хагас жилд 166.0 тэрбум төг. болж, үүний 73.1 хувийг өндөр насны, 12.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.4 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэрт зарцуулсан байна (Зураг 1).

Нийгмийн халамж:

  Энэ оны эхний хагас жилд 171.3 мян.хүнд 23.1 тэрбум төг. зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 1.1 сая хүн буюу 86.7 хувь, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 36.7 тэрбум төг. буюу 61.4 хувиар буурчээ. Улсын төсвөөс өмнөх оны мөн үед хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинэ төрсөн хүүхдийн мөнгөн тусламж, шинэ гэр бүлд олгосон мөнгөн тусламжийг 1.0 сая хүнд 25.6 тэрбум төг. олгосон ба нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаарх холбогдох хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2010 оны 1-р сарын 1-нээс олгогдохгүй болсон байна...
  Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагчдын бүтцийг авч үзвэл, 47.5 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжид, 32.5 хувь нь халамжийн тэтгэвэрт, 9.3 хувь нь ахмад настныг асарч буй иргэний тэтгэмжид, 9.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэний тэтгэмжид, 1.6 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчилж өсгөсний тэтгэмжид тус тус хамрагдсан байна (Зураг 2).
  Нийгмийн халамжийн сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж 2010 оны эхний хагас жилд 12.7 тэрбум төг. буюу 55.2 хувийг халамжийн тэтгэвэрт, 6.6 тэрбум төг. буюу 28.5 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн, 1.8 тэрбум төг. буюу 7.9 хувийг ахмад настныг асарч буй иргэдэд, 1.7 тэрбум төг. буюу 7.3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй
иргэдэд, 250.1 сая төг. буюу 1.1 хувийг бүтэн өнчин хүүхэд үрчилж өсгөсний тэтгэмжид тус тус зарцуулсан байна (Зураг 3).
  Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2010 оны эхний хагас жилд 55.7 мян.хүн хамрагдаж, 12.7 тэрбум төг. зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс хамрагдсан иргэдийн тоо 2.5 мян.хүн буюу 4.7 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 0.7 тэрбум төг. буюу 5.7 хувиар нэмэгдсэн байна.
  Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөнд 217.6 мян.хүн хамрагдсаны 68.5 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 22.0 хувь нь ахмад настнууд, 3.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 3.1 хувь нь алдар цолтой ахмадууд, 2.9 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна.
  Энэ оны эхнээс эхлэн Хүний хөгжил сангаас иргэн бүрт 70.0 мян.төг олгож байгаа бөгөөд эхний хагас жилд 2.4 сая иргэнд 169.8 тэрбум төг. олгосон байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 01-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 225490

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.