NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: ҮСХ-ны дарга С. Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДСИ-ийн 40 жилийн ойн арга хэмжээ болон Үндэсний статистикийн байгууллагуудын дарга нарын 9-р семинарт оролцлоо; ОНЦЛОХ МЭДЭЭ: Хамгийн дээд эрдэнэ нь Монгол хүмүүн; ОНЦЛОХ МЭДЭЭ: “Албан ёсны статистикийн үйл ажиллагаа” сэдэвт зурагт хуудасны загвар шалгаруулах уралдаан зарлаж байна; :::

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Гадаад худалдаа - ГаХ №06(42)
Огноо: [ 2010-07-08 04:40:00 ]
image

Гадаад худалдаа
  Манай улс 2010 оны эхний хагас жилд дэлхийн 120 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2664.9 сая ам.долл, үүнээс экспорт 1308.7 сая ам.долл, импорт 1356.2 сая ам.долларт хүрчээ (Зураг 1). Нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1009.2 сая ам.долл буюу 61.0 хувь, үүний дотор экспортын хэмжээ 545.8 сая ам.долл буюу 71.5 хувь, импортын хэмжээ 463.5 сая ам.долл буюу 51.9 хувиар өсчээ. Нийт бараа эргэлт 2010 оны 6 дугаар сард 625.1 сая ам.долл болж, 5 дугаар сарынхаас 137.5 сая ам.долл буюу 28.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 256.4 сая ам.долл буюу 69.5 хувиар өссөн байна.
  Өмнөх оны мөн үед гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 44.1 хувь нь БНХАУ-д, 18.5 хувь нь ОХУ-д, үлдсэн 37.4 хувь нь бусад улсад ногдож байсан бол 2010 оны эхний хагас жилд нийт бараа эргэлтийн 55.1 хувь нь БНХАУ-д, 20.4 хувь нь ОХУ-д, үлдсэн 24.5 хувь нь бусад орнуудад ногдож байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 11.0 пунктээр, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийнх 1.9 пунктээр нэмэгдэж, харин бусад улсынх 12.9 пунктээр буурлаа.
  Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний хагас жилд 47.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 82.2 сая ам.долл буюу 63.3 хувиар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны 6 дугаар сард 28.7 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2010 оны 6 дугаар сард 12.6 сая ам.долларын ашигтай гарчээ...

Экспорт
  Манай улс 2010 оны эхний хагас жилд 53 оронд экспорт хийжээ. Экспортын 84.3 хувийг БНХАУ-тай, 8.3 хувийг Канад улстай, 2.6 хувийг ОХУ-тай, 1.4 хувийг БНСУ-тай, 0.9 хувийг ХБНГУ-тай, 0.8 хувийг Итали улстай хийсэн нь нийт экспортын үнийн дүнгийн 98.3 хувийг эзэлж байна (Зураг 2).
  2010 оны эхний хагас жилд экспортын үнийн дүнгийн 93.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна (Зураг 3). Экспортын дүнд өндөр хувийн жин эзэлж буй эрдэс бүтээгдэхүүний экспортыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 549.1 сая ам.долл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 26.7 сая ам.долл, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 7.3 сая ам.долл, машин, механик төхөөрөмж, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх 7.0 сая ам.долл, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 6.7 сая ам.долл, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийх 5.6 сая ам.долл, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 3.8 сая ам.доллараар тус тус өсч, харин үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийнх 61.4 сая ам.долл, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 2.6 сая ам.доллараар тус тус буурчээ.
  Нийт экспортод зэсийн баяжмал 29.3 хувь, нүүрс 24.0 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 8.2 хувь, төмрийн хүдэр 6.5 хувь, боловсруулаагүй нефть 5.9 хувь, цайрын хүдэр, баяжмал 5.2 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.1 хувь,
молибдений хүдэр, баяжмал 2.0 хувь, самнасан ноолуур 1.3 хувь, бусад бүтээгдэхүүн 15.5 хувийг эзэлж байна.
  Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт экспортод боловсруулаагүй алтны эзлэх хувь 13.9 пункт, самнасан ноолуурынх 2.0 пункт, молибдений хүдэр, баяжмалынх 0.4 пунктээр тус тус буурсан бол харин нүүрсний эзлэх хүвь 9.1 пункт, зэсийн баяжмалынх 4.4 пункт, төмрийн хүдрийнх 2.4 пункт, боловсруулаагүй нефтийнх 2.0 пункт, жоншны хүдэр, баяжмал 0.3 пунктээр тус тус өсч, цайрын хүдэр, баяжмалын нийт экспортод эзлэх хувь өөрчлөгдөөгүй байна.
  Экспортын барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж, үлдсэн 1.1 хувийг бусад бараа эзэлж байна

Импорт
  Манай улс 2010 оны эхний хагас жилд нийт 109 оронтой импортын худалдаа хийж, импортын худалдааны 37.5 хувийг ОХУ, 26.8 хувийг БНХАУ, 5.8 хувийг АНУ, 5.7 хувийг БНСУ, 5.0 хувийг Япон, 2.4 хувийг ХБНГУ, 2.0 хувийг Франц, 1.5 хувийг Сингапур улстай тус тус хийжээ. Эдгээр улстай хийсэн импорт нь нийт импортын 86.7 хувийг эзэлж байна (Зураг 5). Нийт импортод голлох улсуудын эзлэх хувийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ОХУ-ынх 5.3 пунктээр, БНХАУ-ынх 4.3 пунктээр, Сингапурынх 0.2 пунктээр тус тус өсч, харин Францынх 2.6 пунктээр, БНСУ-ынх 2.3 пунктээр, АНУ-ынх 0.9 пунктээр, ХБНГУ-ынх 0.4 пунктээр, Япон улсынх 0.3 пунктээр тус тус буурсан байна.
  Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт 106.0 сая ам.долл, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн бүлгийн импорт 98.4 сая ам.долл, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 84.0 сая ам.долл, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт 58.3 сая ам.долл, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 27.6 сая ам.долл, хүнсний бэлэн бүтээгдэхүүнийх 26.4 сая ам.долл, целлюлоз, цаас картон тэдгээрээр хийсэн зүйлийнх 7.8 сая ам.долл, мал, амьтад тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн 4.7 сая ам.долл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 3.7 сая ам.доллараар тус тус өсч харин ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 4.4 сая ам.доллараар буурсан байна.
  2010 оны эхний хагас жилд нийт импортын 22.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 19.7 хувийг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг, 19.3 хувийг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, 7.9 хувийг хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, 7.2 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн, 5.7 хувийг үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн, 4.1 хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үлдсэн 13.5 хувийг бусад бүлгийн
бүтээгдэхүүн эзэлж байна (Зураг 6).
  Манай улс нефтийн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг 100.0 хувь импортоор хангаж байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад автобензиний импортын үнийн дүн 31.7 сая ам.долл, суудлын автомашины импортын биет хэмжээ 4443 ш, үнийн дүн 18.4 сая ам.долл, цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 60.4 сая квт.цаг, үнийн дүн 3.4 сая ам.доллараар тус тус өсч, харин автобензиний 10.1 мян.т, гурилын импортын 12.7 мян.т, үнийн дүн нь 7.9 сая ам.доллараар буурчээ (Зураг 7).
  Нефтийн бүтээгдэхүүний импорт 2010 оны эхний хагас жилд 350.2 мян.т буюу 279.3 сая ам.долл болж, нийт импортын үнийн дүнгийн 20.6 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ өмнөх сарынхтай харьцуулахад 76.2 мян.т буюу 27.8 хувиар өссөн байна.
  Манай улс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортоор авч байна. 2010 оны эхний хагас жилд цагаан будааны 83.7 хувийг БНХАУ-аас, элсэн чихрийн 61.2 хувийг Тайланд улсаас, 11.8 хувийг Их Британиас, 7.5 хувийг БНХАУ-аас импортолсон байна. Харин ургамлын тосны 93.9 хувь, гурилын 87.8 хувийг ОХУ-аас импортолжээ.
  Элсэн чихрийн импорт 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 7.5 мян.тонноор нэмэгдэж, харин цагаан будааных 3.8 мян.тонноор буурлаа. Импортолсон барааны 89.8 хувийг валютын төлбөртэй худалдаа, 4.9 хувийг тусламжийн бараа, 4.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтын бараа, 0.6 хувийг зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.3 хувийг бараа солилцооны бараа, 0.1 хувийг гадаадын захиалагчийн материалаар үйлдвэрлэсэн эд зүйлс, үлдсэн 0.1 хувийг бусад бараа эзэлж байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 01-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 225489

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.