NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: ҮСХ-ны дарга С. Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДСИ-ийн 40 жилийн ойн арга хэмжээ болон Үндэсний статистикийн байгууллагуудын дарга нарын 9-р семинарт оролцлоо; ОНЦЛОХ МЭДЭЭ: Хамгийн дээд эрдэнэ нь Монгол хүмүүн; ОНЦЛОХ МЭДЭЭ: “Албан ёсны статистикийн үйл ажиллагаа” сэдэвт зурагт хуудасны загвар шалгаруулах уралдаан зарлаж байна; :::

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо - АХ 06(40)
Огноо: [ 2010-07-08 04:30:00 ]
image

  Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 6 дугаар сарын эцэст 39941 болж, өмнөх оны мөн үеийнхээс 446 хүнээр буюу 1.1 хувиар өсчээ.  
  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Баянхонгор (355 хүн), Дорноговь (461 хүн), Завхан (836 хүн), Төв (929 хүн), Ховд (1016 хүн) аймагт өссөн нь ажилгүй иргэдийн тооны өсөлтөнд голлон нөлөөлжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 49.8 хувь нь урьд нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байсан, 50.2 хувь нь ямар нэг ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, ажил хайж анх удаа ХХҮХ-т бүртгүүлсэн хүмүүс байна.
  Аймаг, нийслэлийн ХХҮХ-т бүртгэлтэй ажилгүй иргэдийн хөдөлгөөнийг 2010 оны эхний хагас жилийн байдлаар авч үзэхэд, ажилгүй 32.0 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 20.4 мян.иргэн ажилд зуучлагдан орж (Зураг 1), 9.8 мян.иргэн ажил идэвхтэй эрж, хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
  Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст энэ оны эхний хагас жилд шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 10076 хүн буюу 23.9 хувиар буурсан байна. Харин 2010 оны 6 дугаар сард 8914 хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2016 хүнээр цөөн, өмнөх сарынхаас 2797 хүнээр их байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад мэргэжлийн ажил олдоогүй 4.5 хувь, орон тооны цомхотголоор 19.1 хувь, сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн 22.8 хувь, бусад шалтгаанаар 24.2 хувь, цалин багатайгаас 26.5 хувь, өөр газраас шилжиж ирсэн 28.3 хувь, цэргээс халагдсан 35.2 хувиар тус тус буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20.6 мянга буюу 51.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.8 пунктээр буурсан байна...
  Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.9 мянга буюу 54.9 хувь нь 16-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ
үзүүлэлт Баян-Өлгий, Дундговь, Орхон, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймагт улсын дунджаас дээгүүр 60.3-68.3 хувьтай байна.
  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.4 хувь нь дээд, 5.4 хувь нь тусгай дунд, 6.0 хувь нь мэргэжлийн анхан шатны, 67.1 хувь нь
бүрэн ба бүрэн бус дунд, 3.6 хувь нь бага боловсролтой, 0.5 хувь нь боловсролгүй хүмүүс байна (Зураг 2). Боловсролын түвшингээр нь бүртгэлтэй ажилгүй иргэдийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад мэргэжлийн анхан шатны 1.2 хувь, бүрэн дунд 2.6 хувь, бага боловсролтой 4.5 хувь, дээд боловсролтой ажилгүй иргэд 7.4 хувиар тус тус өсч, харин суурь боловсролтой ажилгүй иргэдийн тоо 4.6 хувь, тусгай дунд боловсролтой 5.4 хувь, боловсролгүй ажилгүй иргэдийн тоо 9.4 хувиар тус тус буурсан байна.
  Ажилд зуучлагдан орсон ажилгүй иргэдийн тоо 20.4 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4941 хүн буюу 19.5 хувиар буурав. Харин 2010 оны 6 дугаар сард ажилгүй 6327 хүн ажилд орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2074 хүнээр цөөн, өмнөх сарынхаас 1970 хүнээр их байна. Ажилд зуучлагдан орсон иргэдийн 12.4 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 87.6 хувь нь компани, хоршоо болон бусад байгууллагад оржээ .(Зураг 3)Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2006 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, зээлийн хүү нөхөн төлөх журам"-ын дагуу банк, банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 2010 оны эхний хагас жилд албан бус хөдөлмөр эрхлэгч 1714, ажилгүй 1889 иргэн, 433 малчин, 89 аж ахуйн нэгж, байгууллагад 6.8 тэрбум төгрөгийн зээл олгосноор 9081 хүнийг ажлын байраар хангасан байна.
  Бүртгэлтэй ажилгүй иргэдээс 2010 оны эхний хагас жилд 9.8 мян.хүн 3 төрлийн мэргэжлийн сургалтанд (Зураг 4) хамрагдсаны 58.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Сургалтанд хамрагдсан ажилгүй иргэдийн 26.3 хувь буюу 2567 хүн сургалтын дараа ажилд зуучлагдан оржээ. Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал Монгол Улсад 2010 оны эхний хагас жилд гадаадын 82 орны 14.2 мян.иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5 орноор цөөрч, ажиллагчдын тоо 25.6 хувиар буурчээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч гадаадын иргэдийн 93.0 хувь нь эрэгтэйчүүд байна.
  Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт ажиллагчдын 75.4 хувь нь БНХАУ-ын, 4.6 хувь нь ОХУ-ын, 3.1 хувь нь БНСУ-ын, 2.8 хувь нь БНАСАУ-ын, 2.3 хувь нь АНУ-ын, 1.4 хувь нь Япон улсын, 1.3 хувь нь Вьетнам улсын, 1.1 хувь нь Австрали улсын, 0.9 хувь Канад улсын, 0.6 хувь нь ХБНГУ-ын, 6.5 хувь нь бусад улсын харьяат иргэд байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад манай улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийг улсаар нь авч үзвэл Австрали улсынх 2.3 дахин, Канад улсынх 96.8 хувь, Япон улсынх 86.0 хувь, БНАСАУ-ынх 47.2 хувь, Вьетнам улсынх 32.4 хувь, ХБНГУ-ынх 32.4 хувиар тус тус өсч, харин ОХУ-ынх 39.3 хувь, БНХАУ-ынх 26.6 хувь, БНСУ-ынх 23.8 хувь, АНУ-ынх 12.6 хувь, бусад улсынх 47.4 хувиар тус тус буурчээ.
  Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 5481 нь уул уурхай, олборлох, аж үйлдвэрийн, 3692 нь барилгын, 1732 нь тээвэр, агуулахын аж ахуй, холбооны, 721 нь бөөний болон жижиглэн худалдааны, 696 нь боловсролын, 474 нь боловсруулах аж үйлдвэрийн, 810 нь бусад салбарт тус тус ажиллаж байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 01-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 225490

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.