2010 оны 7-р сарын 7-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 6-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.6 хувиар тус тус буурсан байна. Махны дундаж үнэ: 2010 оны 7-р сарын 7-ны байдлаар хонины махны үнэ өмнөх 6 дугаар сарын дундаж үнээс 16.5-17.7 хувь, үхрийн махны үнэ 7.7-13.0 хувь, адууны махны үнэ 11.1 хувь, ямааны махны үнэ 10.5 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 7.3-10.6 хувь, үхрийн махны үнэ 3.2-7.0 хувь, адууны махны үнэ 4.8 хувь, ямааны махны үнэ 7.3 хувиар тус тус буурсан байна. 2010 оны 6-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4300 төгрөг, үхрийн мах/ястай/ – 5013 төгрөг, ямааны мах - 3500 төгрөг, адууны мах – 3700 төгрөг, хонины цул мах – 4386 төгрөг, үхрийн цул мах – 5633 төгрөгийн үнэтэй байна (Зураг 1,2). Гурилын үнэ: 2010 оны 7-р сарын 7-ны байдлаар гурилын үнийг өмнөх 2010 оны 6 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын “Алтан тариа”-н задгай 1-р зэргийн гурилын үнэ 3.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.6 хувь, “Алтан тариа”-н савласан дээд гурилын үнэ 0.6 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.6 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.4 хувь, хятад дээд гурилын үнэ 0.6 хувиар тус тус буурсан байна. Харин дотоодын болон импортын бусад гурилын үнэ тогтвортой байна... Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Алтан тариа”-н задгай 2-р зэргийн гурилын үнэ 1.8 хувь буурсан бол Орос дээд гурилын үнэ 1.9 хувиар өссөн байна. Дотоодын болон импортын бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байлаа (Зураг 3, 4).
Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. |