NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: ҮСХ-ны дарга С. Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДСИ-ийн 40 жилийн ойн арга хэмжээ болон Үндэсний статистикийн байгууллагуудын дарга нарын 9-р семинарт оролцлоо; ОНЦЛОХ МЭДЭЭ: Хамгийн дээд эрдэнэ нь Монгол хүмүүн; ОНЦЛОХ МЭДЭЭ: “Албан ёсны статистикийн үйл ажиллагаа” сэдэвт зурагт хуудасны загвар шалгаруулах уралдаан зарлаж байна; :::

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2010 оны эхний хагас жилийн байдлаар)
Огноо: [ 2010-07-09 07:42:00 ]
image

I. Нийгмийн үзүүлэлт
 Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо 2010 оны эхний хагас жилийн байдлаар 33566 болж, өмнөх оны мөн үеийнхээс 500 хүүхдээр, амаржсан эх 33429 болж, 520 эхээр буюу 1.5 хувиар тус тус буурчээ.
  Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2010 оны эхний хагас жилийн байдлаар 1000 хүн амд ногдох төрөлт 12.2, нас баралт 3.2, хүн амын ердийн цэвэр өсөлт 9.0 болов.
  Улсын хэмжээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар нэг хүртэлх насандаа 710 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 8 хүүхдээр буюу 1.1 хувь, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 190 болж, 89 хүүхдээр тус тус нэмэгдэж, харин эхийн эндэгдэл 15 болж, 9 эхээр буурсан байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 6 дугаар сарын эцэст 39941 болж, өмнөх оны мөн үеийнхээс 446 хүнээр буюу 1.1 хувиар өсчээ.
  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Баянхонгор (355 хүн), Дорноговь (461 хүн), Завхан (836 хүн), Төв (929 хүн), Ховд (1016 хүн) аймагт өссөн нь ажилгүй иргэдийн тооны өсөлтөнд голлон нөлөөлжээ...
  Нийгмийн даатгалд 2010 оны эхний хагас жилд 493.9 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 206.6 мянга буюу 41.8 хувь нь төсөвт байгууллагын, 287.3 мянга буюу 58.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын даатгуулагчид байна. Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2010 оны эхний хагас жилд 166.0 тэрбум төг. болж, үүний 73.1 хувийг өндөр насны, 12.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.4 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэрт зарцуулсан байна.
  Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2010 оны эхний хагас жилд 55.7 мян.хүн хамрагдаж, 12.7 тэрбум төг. зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс хамрагдсан иргэдийн тоо 2.5 мян.хүн буюу 4.7 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 0.7 тэрбум төг. буюу 5.7 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны эхнээс эхлэн Хүний хөгжил сангаас иргэн бүрт 70.0 мян.төг олгож байгаа бөгөөд эхний хагас жилд 2.4 сая иргэнд 169.8 тэрбум төг. олгосон байна. Халдварт өвчнөөр 2010 оны эхний хагас жилд 19.8 мян.хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 250 хүн буюу 1.2 хувиар буурсны дотор салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 799 хүн буюу 58.2 хувь, вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 882 хүн буюу  28.7 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 564 хүн буюу 21.2 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 219 хүн буюу 17.0 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 365 хүн буюу 12.5 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 62 хүн буюу 2.0 хувиар тус тус буурсан бол сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 18 хүн буюу 0.7 хувиар нэмэгдсэн байна. Манай улсад энэ оны 6 дугаар сард гар, хөл, амны өвчний 1048 тохиолдол бүртгэгдсэнээс 501 буюу 47.8 хувь нь Улаанбаатар хотод, 547 тохиолдол буюу 52.2 хувь нь хөдөө орон нутагт гарснаас Дорнод аймагт 303 буюу 28.9 хувь, Хэнтий аймагт 63 буюу 6.0 хувь, Дорноговь аймагт  43 буюу 4.1 хувь, Төв аймагт 28 буюу 2.7 хувь нь бүртгэгдэж, Баян-Өлгий, ГовьАлтай, Завхан, Ховд, Хөвсгөл аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй ба бусад аймагт 0.1-1.6 хувьтай байна. Нийт халдварын тохиолдлын 97.7 хувь нь 0-ээс 9 настай хүүхэд байна.
  ХДХВ/ДОХ-ын шинээр 13 тохиолдол 2010 оны эхний хагас жилд бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт ХДХВ/ДОХ-ын тохиолдол 75 болсон байна. Улаанбаатар хотод 2010 оны 6 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол бүртгэгдлээ. Улсын хэмжээнд 2010 оны эхний хагас жилийн байдлаар 9879 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 845 хэрэг буюу 7.9 хувиар буурчээ. Гэмт хэргийн улмаас 2010 оны эхний хагас жилд  3306 хүн гэмтэж, 663 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 923 буюу 21.8 хувиар, нас барсан хүний тоо  179 буюу 21.3 хувиар тус тус буурсан байна.

II.Макро эдийн засгийн үзүүлэлт

  Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 6 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 1.5 хувиар буурч, харин өмнөх оны жилийн эцсийнхээс болон өмнөх оны мөн үеийнхээс тус бүр 11.4 хувиар өссөн дүнтэй байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 4.0 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
  Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2010 оны 6 дугаар сарын эцэст 3523.6 тэрбум төг болж, өмнөх сарын
эцсийнхтэй харьцуулахад 269.5 тэрбум төг буюу 8.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс  1084.4 тэрбум төг буюу 44.5 хувиар өсчээ Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2010 оны 6 дугаар сарын эцэст 447.4 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхээс 15.2 тэрбум төг буюу 3.3 хувь буурч, өмнөх оны мөн  үеийнхээс 89.7 тэрбум төг буюу 25.1 хувиар өсчээ.
  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 6 дугаар сарын эцэст 2882.6 тэрбум
төг болж, өмнөх сарын эцсийнхээс 29.9 тэрбум төг буюу 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 323.7 тэрбум төг буюу 12.6 хувиар тус тус өсчээ.
  Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 6 дугаар сарын эцэст 112.7 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхээс 14.8 тэрбум төг буюу 11.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 39.5 тэрбум төг  буюу 25.9 хувиар тус тус буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2010 оны 6 дугаар сарын  эцэст 402.9 тэрбум төг болж, өмнөх сарынэцсийнхээс 11.9 тэрбум төг буюу 2.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 105.0 тэрбум төг буюу 35.2 хувиар нэмэгдсэн байна.
  Үнэт цаасны арилжаа 2010 оны 6 дугаар сард 21 удаа явагдаж, 1.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 1.6 сая ш үнэт цаас арилжсан байна.
  Арилжсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 4.8 сая ш буюу 4.1 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 сая ш буюу 7.8 дахин буурчээ. Улсын нэгдсэн төсвийн орлого,  тусламжийн нийт хэмжээ 2010 оны эхнийхагас жилд 1239.6 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1407.1 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 167.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс алдагдлын хэмжээ 93.8 тэрбум төгрөгөөр буурчээ.
  Төсвийн урсгал орлого 1205.6 тэрбум төг, урсгал зардал 1101.0 тэрбум төг болж, урсгал тэнцэл 104.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Өмнөх оны мөн үеийнхээс татварын нийт орлого 427.6 тэрбум төг буюу 66.2 хувиар нэмэгдэхэд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 99.7 тэрбум төг буюу 4.2 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 82.7 тэрбум төг буюу 2.1 дахин, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 99.1 тэрбум төг буюу 69.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлого 46.9 тэрбум төг буюу 26.2 хувиар буурахад газрын тосны орлого 17.4 тэрбум төг буюу 20.1 дахин, бусад нэр заагдаагүй орлого 12.1 тэрбум төг буюу 2.6 дахин өссөн боловч хувьцааны ногдол ашгийн орлого 85.5 тэрбум төг буюу 95.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 319.6 тэрбум төг буюу 29.4 хувиар нэмэгдсэн нь татаас, шилжүүлэг 177.9 тэрбум төг буюу 48.6 хувь, бараа, үйлчилгээний бусад зардал 36.9 тэрбум төг буюу 20.7 хувиар өссөнөөс шалтгаалжээ.  Хөрөнгийн зардалд 2010 оны эхний хагас жилд 172.5 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 62.6 тэрбум төг буюу 57.0 хувиар нэмэгджээ. Энэ нь гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 8.7 тэрбум төг буюу 87.4 хувиар буурсан хэдий ч дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 71.3 тэрбум төг буюу 71.4 хувиар өссөнөөс шалтгаалжээ.
  Манай улс 2010 оны эхний хагас жилд дэлхийн 120 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2664.9 сая ам.долл, үүнээс экспорт 1308.7 сая ам.долл, импорт 1356.2 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний хагас жилд 47.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 82.2 сая ам.долл буюу 63.3 хувиар буурчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1009.2 сая ам.долл буюу 61.0 хувь, үүний дотор экспортын хэмжээ 545.8 сая ам.долл буюу 71.5 хувь, импортын хэмжээ 463.5 сая ам.долл буюу 51.9  хувиар өсчээ. 2010 оны эхний хагас жилд экспортын үнийн дүнгийн 93.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
  2010 оны эхний хагас жилийн байдлаар 10.2 сая эх мал буюу оны эхэнд тоологдсон нийт эх малын 53.7 хувь нь төллөсөн байна. 2010 оны эхний хагас жилийн байдлаар нийт гарсан төлийн 71.1 хувь буюу 7270.4 мян.төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 6348.2 мянга буюу 46.6 хувиар бага байна.
  Улсын хэмжээгээр, 2010 оны эхний хагас жилийн байдлаар 12.8 мян.тэмээ, 338.2 мян.адуу, 550.1 мян.үхэр, 4053.4 мян.хонь, 4772.0 мян.ямаа буюу оны эхэнд тоологдсон нийт малын 22.1 хувьтай тэнцэх 9726.6 мян.том мал зүй бусаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын 49.1 хувийг ямаа эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2010 оны эхний хагас жилд (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 848.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 93.8 тэрбум төг буюу 12.4 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд нүүрс, газрын тос, 47 хувийн агуулгад шилжүүлснээр молибдений баяжмал, хайлуур жоншны баяжмал, бүх төрлийн малын мах, сүү, тараг, гурил, архи, дарс, пиво, амтат ус, ундаа, жүүс, самнасан ноолуур, шохой, бетон дэр, катодын зэс, металл цувимал, ган  төмөр хийц зэрэг аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.6 хувиас 10.3 дахин өссөн нь нөлөөлжээ.
  Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2010 оны эхний хагас жилд (2005 оны зэрэгцүүлэх үнээр) өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт: нүүрс олборлолт (83.0%), газрын тос, шатдаг хий олборлолт (80.2%), бусад ашигт малтмал олборлолт (22.2%); боловсруулах аж үйлдвэрийн салбарт: хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт (45.5%), хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл (39.8%),  химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (24.2%), нэхмэлийн үйлдвэрлэл (23.0%), нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх үйл ажиллагаа (18.1%), мод, модон эдлэл үйлдвэрлэл (17.2%), төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл (11.7%), резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл (11.5%), тамхи үйлдвэрлэл (10.8%), кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл (4.4%); цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт: цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл (6.5%) зэрэг дэд салбарын үйлдвэрлэл нэмэгдлээ.
  Улсын хэмжээнд 2010 оны эхний хагас жилд нийт 55.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 49.0 тэрбум төг буюу 87.6 хувь нь дотоодын, 6.9 тэрбум төг буюу 12.4 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна. Бүх төрлийн тээврээр 2010 оны эхний хагас жилд 11.4 сая т ачаа,  давхардсан тоогоор 112.0 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1736.2 мян.т буюу 17.9 хувь нэмэгдсэн бол зорчигчдын тоо 946.5  мян.хүн буюу 0.8 хувиар буурчээ.
  Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр 2010 оны 6 дугаар сард хамгийн их хур тунадас Баянхонгор аймгийн Галуут суманд (94.9 мм) орсон байна. Агаарын хамгийн их температур Дорнод аймгийн Чойбалсан суманд 41.2 хэм дулаан, хамгийн бага температур Улаанбаатар хотын Тэрэлж, Хөвсгөл аймгийн Хатгал суманд -3.3 хэм хүйтэн байлаа. Салхины хамгийн их хурд Увс аймгийн Завaан суманд 28 м/ сек хүрсэн байна.
  Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2010 оны 6 дугаар сард Улаанбаатар хотын 32-ын тойрог, 13-рхороолол, Офицеруудын ордон орчимд тус бүр 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 1-р хороолол орчимд 1 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна. Аюулт үзэгдэл, осол 2010 оны эхний хагас жилийн байдлаар 1587 удаа гарсны улмаас 145 хүн амь насаа алдаж, гамшгийн хэмжээнд хүрсэн болон зудын байдалтай аймаг, сумын хэмжээнд 8.8 сая мал хорогджээ. Аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь авч үзвэл объектын түймэр 1337 удаа,хүчтэй цасан болон шороон шуурга 22 удаа, 3-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 23 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 476.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 01-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 225490

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.