NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: ҮСХ-ны дарга С. Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДСИ-ийн 40 жилийн ойн арга хэмжээ болон Үндэсний статистикийн байгууллагуудын дарга нарын 9-р семинарт оролцлоо; ОНЦЛОХ МЭДЭЭ: Хамгийн дээд эрдэнэ нь Монгол хүмүүн; ОНЦЛОХ МЭДЭЭ: “Албан ёсны статистикийн үйл ажиллагаа” сэдэвт зурагт хуудасны загвар шалгаруулах уралдаан зарлаж байна; :::

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Их Монгол улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн өдөр ҮСХ-ны хамт олонд шагналын хур буулаа.
Огноо: [ 2010-07-15 04:53:00 ]
image

  Их Монгол улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн өдөр ҮСХ-ны хамт олонд шагналын хур буулаа. Ажил хөдөлмөрөөрөө манлайлсан дараах ажилчдыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн хүндэт одонгоор шагнажээ. Үүнд: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор С.Ринчиндорж, алтан гадас одонгоор Г.Эрдэнэцэцэг, Ю.Туул, Л.Нямжав нарыг шагнасан байна. ҮСХ-нд олон жил үр бүтээлтэй ажилласан  төрийн дээд одон хүртсэн ажилтнуудыг танилцуулж байна.

 

Содномын Ринчиндорж нь 1967 оноос Говь-Алтай аймгийн статистикийн товчоонд мэргэжилтэн,  Говь-Алтай аймгийн  Шарга сумын АДХГЗ-нд орлогч дарга, 2006 оноос  Дархан-Уул аймгийн статистикийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж, 1988 онд  "Аймгийн засаг даргын хүндэт жуух бичиг","Ардын хувьсгалын" 50.60.70. "Их Монгол улс байгуулагдсны 800" жилийн ойн медаллиуд, "БСТА", "Хөдөлмөрийн хүндэт " медаль, "Алтан гадас одон", "Алтай хотын хүндэт иргэн", "Говь-Алтай аймгийн хүндэт дэвтэрт" бичигдсэн байсан манай хүндэт ажилтаны нэг юм...

 

Гунгаагийн Эрдэнэцэцэг нь Статистикийн  төв газрын Тооцоолон  бодох  төвд 1977 оноос операторчноор  орсон ба  1988-1990  онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын  хорооны  тооцоолон бодох төвд  электрон машины  операторч, 1990-1994 онд  Улсын статистикийн газрын тооцоолон бодох төвд  операторч,  1994-1998 онд  Улсын статистикийн  газрын  Нийгмийн статистикийн  хэлтэст операторч, 1998-2002 онд  Үндэсний статистикийн газрын  Төрийн захиргааны  удирдлага, мэдээллийн газарт  бичиг хэрэг,  техникийн ажилтан,  2002 оноос  Захиргаа,  мэдээлэл тархаалтын газарт  нууцын эрхлэгч,  мэргэжилтэн,  2003 оноос эхлэн тус газрын Тамгын газарт  мэргэжилтнээр,   2008 онд Хяналт, үнэлгээ, маркетингийн газарт мэргэжилтнээр, 2009 оноос Тамгын газарт  шинжээчээр  ажиллаж, тус байгууллагад тасралтгүй  32 жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж 2003 онд  Үндэсний  статистикийн  салбарын  “Хүндэт жуух”,  2004 онд “Бүртгэл статистикийн  тэргүүний  ажилтан” цол тэмдгээр,  2005 онд “Хөдөлмөрийн хүндэт  медаль”,  2006 онд  Их Монгол улс байгуулагдсаны  800 жилийн ойн  медаль, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын  “Хүндэт тэмдэг”-ээр  тус тус шагнагдсан байна.


Юмсүрэнгийн Туул нь 1978 оноос Статистикийн төв газрын дэргэдэх эрдэм шинжилгээний институт, улс ардын аж ахуйн балансын секторт анх эрдэм шинжилгээний ажилтнаар орж тасралтгүй 32 жил ажиллахдаа эдийн засагч, мэргэжилтэн,  ахлах мэргэжилтэн, аргачлал, шинжилгээ, судалгааны газрын орлогч дарга, ҮСХ-ны даргын зөвлөх, ХАНСГ-ын ахлах шинжээчийн ажлыг тус тус хийж байсан. Эзэмшсэн мэргэжлээрээ улсад тасралтгүй 32 жил ажиллаж, статситикийн салбарт хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Санхүү эдийн засгийн албаны хүндэт тэмдэг”, “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан цол тэмдэг”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдаж байсан манай шилдэг ажилтаны нэг юм.
 

 

Лувсанжамъянгийн Нямжав нь 1979 оноос статистикийн төв газар ажлын анхны гараагаа эхэлж тус газарт бичээчээр, Тооцоолон  бодох  төвд 1987-1990 онд  бичээчээр, Улсын Статистикийн газарт 1990-1997  онд бичиг хэрэг, бичээч, Үндэсний статистикийн газрын Бизнесийн регистрийн хэлтэст 1997-2001 онд бичээч-операторч, Үндэсний статистикийн газрын Захиргаа мэдээлэл тархаалтын газарт 2001-2003 онд бичиг хэрэг, архивын эрхлэгч, Үндэсний статистикийн газрын Тамгын газарт 2003-2006 онд бичиг хэрэг, архивын эрхлэгч, Үндэсний статистикийн хорооны Төрийн захиргааны удирдлагын газарт 2007 онд бичиг хэрэг, архивын эрхлэгч, 2009 оноос Тамгын газарт  бичиг хэрэг, архивын эрхлэгч, нууцны эрхлэгчээр тасралтгүй  31 жил ажиллаж  Статистикийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж  олон удаа Үндэсний статистикийн газрын сайшаалын үнэмлэх, баярын бичиг, үнэ бүхий зүйл, харилцагч байгууллагуудын шагнал урамшууллаар шагнагдаж байсан ба 2001 онд Үндэсний статистикийн газрын “Хүндэт жуух бичиг”, 2002 онд “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан “ цол тэмдэг, 2004 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2004 онд "Ардын Хувьсгалын 80 жилийн ойн” медаль, 2004 онд Зам тээвэр аялал жуулчлалын яамны “Хүндэт жуух бичиг” мөнгөн шагнал,  “Хөдөлмөрийн хүндэт" медалиар тус тус шагнагдаж байсан манай манлайлагч эмэгтэйчүүдийн нэг юм.

‹‹ БУЦАХ
 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 01-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 225490

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.