2010 оны 7-р сарын 21-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 6-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 10.2 хувь, 7-р сарын 7-ны үнэтэй харьцуулахад 3.3 хувиар буурсан байна. Махны дундаж үнэ: 2010 оны 7-р сарын 21-ний байдлаар хонины махны үнэ өмнөх 6 дугаар сарын дундаж үнээс 18.1-20.5 хувь, үхрийн махны үнэ 15.1-19.2 хувь, адууны махны үнэ 21.6 хувь, ямааны махны үнэ 16.6 хувиар буурчээ. 7-р сарын 7-ны үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 2.0-3.3 хувь, үхрийн махны үнэ 7.1-7.9 хувь, адууны махны үнэ 11.9 хувь, ямааны махны үнэ 6.9 хувиар тус тус буурсан байна. 2010 оны 7-р сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4156 төгрөг, үхрийн мах/ястай/ – 4656 төгрөг, ямааны мах - 3260 төгрөг, адууны мах – 3260 төгрөг, хонины цул мах – 4300 төгрөг, үхрийн цул мах – 5188 төгрөгийн үнэтэй байна (Зураг 1,2). Гурилын үнэ: 2010 оны 7-р сарын 21-ний байдлаар гурилын үнийг өмнөх 2010 оны 6 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд гурилын үнэ 4.5 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 5.5 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.6 хувь, “Алтан тариа”-н савласан дээдийн дээд гурилын үнэ 1.1 хувь, дээд гурилын үнэ 1.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.9 хувь, Орос дээд ба 1-р зэргийн гурилын үнэ 0.6-5.6 хувь, хятад дээд гурилын үнэ 0.5 хувиар тус тус буурсан бол “Алтан тариа”-н савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өссөн байна...
Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. |