Статистикийн үзүүлэлт Статистик үзүүлэлт нь тодорхой цаг хугацаа орон зай болон бусад шинж чанарын талаарх статистик мэдээллийг илэрхийлдэг мэдээллийн элемент/зүйл юм.
Статистикийн макро мэдээлэл Статистикийн микро түвшний мэдээллийг статистикийн аргачлалд нийцүүлэн, тодорхой зорилготойгоор нэгтгэх замаар тооцож гаргасан ажиглалтын мэдээллийг хэлнэ.
Завсрын хэрэглээ Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орц байдлаар хэрэглэсэн бараа, үйлчилгээний өртөг бөгөөд үүнд үндсэн хөрөнгийн хэрэглээнд бүртгэдэг үндсэн хөрөнгийг оруулахгүй. Эдгээр бараа, үйлчилгээ нь үйлдвэрлэлийн явцад хэлбэр, дүрсээ өөрчилсөн, эсвэл бүрэн хэрэглэгдэж дууссан байж болно.
Үндсэн хөрөнгийн элэгдэл Үндсэн хөрөнгийн элэгдлийг тайлангийн дараалсан хугацаанд үндсэн хөрөнгийн элэгдлийн өнгөрсөн зардлыг бизнесийн үйл ажиллагааны дансанд байршуулах аргаар гол төлөв тооцдог. Бизнесийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлд элэгдлийг тооцох арга болон татварын байгууллагаас элэгдлийг тодорхойлж тооцох арга нь ҮТС-д тодорхойлсон “Үндсэн хөрөнгийн хэрэглээ”-ний ойлголттой бараг адил боловч бизнесийн үйл ажиллагааны дансанд ерөнхийдөө тооцдог “Үндсэн хөрөнгийн элэгдлээс ялгахын тулд ҮТС-д “Үндсэн хөрөнгийн хэрэглээ” гэсэн нэр томъёог хэрэглэдэг.
Ногоон ДНБ Байгаль орчны үзүүлэлтээр засварласан ДНБ-д оноосон хялбаршуулсан нэр томъёо юм.
Статистикийн мета мэдээлэл Статистикийн мета мэдээлэл нь статистикийн мэдээллийн тухай мэдээлэл юм. Мета мэдээлэл нь статистикийн мэдээлэл болон тодорхой түвшинд статистикийн мэдээлэл гаргах, түүнийг хэрэглэхтэй холбоотой процесс, арга хэрэгслүүдийг тодорхойлдог.
Статистикийн аргачлал Мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх онол, аргазүй юм.
Төлбөрийн тэнцэл Тухайн орны тодорхой хугацаанд дэлхийн бусад орнуудтай хийсэн эдийн засгийн ажил гүйлгээг системтэйгээр нэгтгэн гаргасан статистикийн тайлан юм.
Үнийн индекс Тодорхой нэр төрлийн бараа, үйлчилгээний хоёр өөр цаг хугацааны үнийн харьцангуй дундаж өөрчлөлтийг харуулна.
Дуусаагүй үйлдвэрлэл Дуусаагүй үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгө нь тухайн үйлдвэрлэгчээс хэсэгчлэн дуусгасан боловч цаашид дахин боловсруулахгүйгээр бусдад борлуулдаггүй, эсвэл борлуулалт нь дуусаагүй учраас түүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь уг үйлдвэрлэгчийн дараачийн хугацаанд үргэлжлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнээс бүрдэнэ.
Үйлдвэрлэгчийн үнэ Үйлдвэрлэгч нь гаргалт хэлбэрээр үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээг худалдан авсан этгээдээс авах авлагын дүнгээс НӨТ, түүнтэй адилтгах бусад татварууд, худалдан авагчаас нэхэмжилсэн дүнг хасч тооцно. Энд үйлдвэрлэгчээс тусдаа нэхэмжилсэн тээврийн хөлс орохгүй.
Худалдан авагчийн үнэ Худалдан авагчаас төлсөн үнийн дүн болно. Үүнд НӨТ, түүнтэй адилтгах бусад төлөх ёстой татварууд орохгүй, харин худалдан авагчдын хүсэлтээр газар дээр нь хугацаанд нь бараа эсхүл үйлчилгээг хүргэж, өгсөний төлөө худалдан авагчаас тусад нь төлсөн тээврийн хөлс орно.
Ядуурлын хамралтын хүрээний индекс Нийт өрхийн хүрээнд ядуурлын шугамаас доогуур амьдарч буй өрхийн эзлэх хувийн жин юм. H=q/n H – ядуурлын хамралтын хүрээний индекс Q – Ядуу хүний тоо N – Нийт хүн ам
Хүн ам зүйн шилжилт Хүн амын төрөлт, нас баралтын өндөр түвшнээс нам түвшинд шилжиж буй динамик шилжилт юм. Нас баралтын бууралт нь гол төлөв төрөлтийн бууралтаас түрүүлж явагддаг бөгөөд энэ нь шилжилтийн хугацааны туршид хүн амын огцом өсөлтийг бий болгодог.
Тооллого Тухайн газар нутгийн нийт хүн амыг тоолж, эдгээр хүн амтай холбоотой тодорхой цаг хугацааны хүн амзүйн, нийгэм, эдийн засгийн бусад мэдээллийг гол төлөв цуглуулж, нэгтгэн боловсруулдаг, тухайн газар нутгийг хамарсан судалгаа юм.
Өрхийн эцсийн хэрэглээний үйлдвэрлэлт Өөрийн эцсийн хэрэглээний үйлдвэрлэлт нь үйлдвэрийн газрын эздээс үйлдвэрлэж, өөрсдийн эцсийн хэрэглээнд зориулж хадгалж буй бүтээгдэхүүн үйлчилгээнээс бүрдэнэ.
Жин Дунджийг тооцоход ашигладаг нэгтгэж нэмэх тоонуудын багц юм. ХҮИ-ийн хувьд жин нь ерөнхийдөө тодорхойлолтын дагуу нэгтгэж, нэмж тооцсон жинхэнэ эсхүл холимог хэрэглээний хувийн жин болно. Тэдгээрийн бараа, үйлчилгээний нэр төрлийн өөрчлөлтийн дунджийг тооцох эсхүл индексийг тооцоход ашигладаг. Тиймээс сагсыг бүрдүүлж буй тоо хэмжээг тоо хэмжээний жин гэж тодорхойлж болохгүй юм.
Зах зээлийн үнэ Ажил гүйлгээний зах зээлийн үнэ гэдэг нь ямар нэгэн зүйлээ худалдахыг хүсч байгаа худалдагч этгээдээс уг зүйлийг худалдан авахыг хүссэн худалдан авагчдаас төлж буй мөнгөний тоо хэмжээ юм.
Дотоодын цэвэр бүтээгдэхүүн ДНБ-ээс үндсэн хөрөнгийн хэрэглээг хасч тооцсон хэмжигдэхүүн юм.
Цэвэр нэмэгдэл өртөг Нийт үйлдвэрлэлтээс завсрын хэрэглээ, үндсэн хөрөнгийн хэрэглээний өртгийн аль алиныг нь хассан өртөг юм.
Нас Төрсөн өдрөөс /он, сар, өдөр/ эхлэн бүтэн жилүүдээр тооцсон хугацаа, хэрэв боломжтой бол төрсөн сар, жилийн асуултын хариултад суурилсан хугацааг нас гэнэ.
Нас, хүйсний бүлэг дэх салалтын коэффициент Тодорхой насны гэр бүлтэй 1000 эмэгтэй /эрэгтэй/-д ногдох тухайн жилийн салалтын тоо юм.
Хүн амзүйн ачаалал Хүн амзүйн ачаалал гэж хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээгчдийн /15 наснаас доош, 65 наснаас дээш/ тоог хэлнэ.
Нас хүйсийн бүтэц Насны бүлэг тус бүр дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо, эсвэл хувийн жингээр тодорхойлогдох хүн амын бүтэц юм. Хүн амын нас, хүйсийн бүтэц нь төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний өнгөрсөн үеийн чиг хандлагын өсөн нэмэгдсэн үр дүн юм.
Насны бүлгийн коэффициент Тодорхой насны бүлгүүдээр тооцсон коэффициент /жишээ нь насны бүлгээр тооцсон төрөлт, нас баралт, гэрлэлт, бичиг үсэг тайлагдалт, сургуульд хамрагдалтын коэффициент/ юм.
Хүн амын насжилт Нийт хүн амын дунд насанд хүрэгсэд болон ахимаг насны хүн амын хувийн жин өсч, хүүхэд, өсвөр насны залуучуудын хувийн жин буурч байгаа үйл явцыг хэлнэ. Энэхүү үйл явцын үр дүнд хүн амын голч нас нэмэгддэг. Насжилт нь төрөлтийн түвшин буурч, дундаж наслалт тодорхой хэвээр байх үед эсхүл ахимаг насны хүн ам нэмэгдэхэд бий болно.
Хүүхэд – эмэгтэйчүүдийн харьцаа Тухайн жилийн 15-44 эсхүл 15-49 насны 1000 эмэгтэйд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн тоогоор илэрхийлэгдэнэ. (0-5 насны хүүхдийн тоо/5-49 насны эмэгтэйчүүдийн тоо)*1000
Хүн амзүйн шилжилт Хүн амын төрөлт, нас баралтын өндөр түвшнээс нам түвшинд шилжиж буй динамик шилжилт юм. Нас баралтын бууралт нь гол төлөв төрөлтийн бууралтаас түрүүлж явагддаг бөгөөд энэ нь шилжилтийн хугацааны туршид хүн амын огцом өсөлтийг бий болгодог.
Хүн амзүй Хүн амзүй нь хүн амын тоо, бүтэц, тархалт, нягтрал, өсөлт болон бусад шинж чанар, түүнчлэн эдгээр хүчин зүйлийн өөрчлөлтийн шалтгаан, үр дагаврыг судалдаг шинжлэх ухаан юм.
Гэр бүл салалтын коэффициент Тухайн жилийн 1000 хүнд ногдох гэр бүл салалтын тоог илэрхийлнэ.
Дундаж наслалт Шинээр төрсөн хүүхдийн эрүүл мэнд, амьдрах нөхцөл нь цаашид хэвээр хадгалагдана гэж үзвэл түүний үргэлжлэн амьдрах жилээр тооцсон дундаж хугацаа юм.
Гэрлэлтийн коэффициент Тухайн жилийн 1000 хүнд ногдох гэрлэлтийн тоог илэрхийлнэ.
Голч нас Хүн амыг тооных нь хувьд яг тэнцүү бүлэгт хувааж буй насыг голч нас гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүн амын тал хувь нь голч наснаас ахимаг настай хүн ам байна гэсэн үг. |