NSO
Холбоо барих Асуулт хариулт Санал хүсэлт
Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Хууль эрх зүй Бидний тухай
mn en
Статистик мэдээлэл
Хэрэглэгчийн мэдээллийн сан
Статистикийн арга зүй ба ангилал
Статистикийн асуудлууд сэтгүүл
ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Мэдээллийн үйлчилгээ
Статистикийн мэдээллээр үйлчлэх танхим
Хэвлэмэл бүтээгдэхүүний каталоги
 
Шинэ ном
Сурталчилгаа
 
::: ОНЦЛОХ МЭДЭЭ: ҮСХ-ны дарга С. Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын АНДСИ-ийн 40 жилийн ойн арга хэмжээ болон Үндэсний статистикийн байгууллагуудын дарга нарын 9-р семинарт оролцлоо; ОНЦЛОХ МЭДЭЭ: Хамгийн дээд эрдэнэ нь Монгол хүмүүн; ОНЦЛОХ МЭДЭЭ: “Албан ёсны статистикийн үйл ажиллагаа” сэдэвт зурагт хуудасны загвар шалгаруулах уралдаан зарлаж байна; :::

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Untitled Document

Ази, Номхон Далайн Орнуудын Статистикийн Институтын тухай

Үүсэл, хөгжил: Aзи, Номхон Далайн Орнуудын Статистикийн Институт (АНДОСИ) нь 1970 оны 5 сард Азийн Орнуудын Статистикийн Институт нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. 1995 оноос Ази, Номхон далайн орнуудын нийгэм, эдийн засгийн комиссын салбар институт болж, уг байгууллагын удирдлага, зохицуулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Зорилго: АНДОСИ-ийн гол зорилго нь Ази, Номхон далайн орны нийгэм, эдийн засгийн комиссын гишүүн, хөгжиж буй орнуудын албан ёсны статистикийн чадавхи болон бусад үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн практик дээр үндэслэсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх сургалтыг зохион байгуулахад чиглэгдэнэ.

Үндсэн үйл ажиллагаа. АНДОСИ нь дээрх зорилгыг биелүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулдаг байна. Үүнд:

  • Гишүүн орнуудад байгаа сургалтын институт, төвийг ашиглан албан ёсны статистикийн талаарх сургалт явуулах
  • Бусад олон улсын байгууллага болон агентлагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах
  • Мэдээллийг тархаах

Байгууллагын бүтэц, зохион байгуулалт: АНДОСИ нь удирдах зөвлөл, захирал, ажилтнуудаас бүрддэг.
Удирдах зөвлөл нь Япон улсыг оруулаад нийтдээ 9 орны төлөөллөөс бүрддэг. Төлөөллийг Ази, Номхон далайн орнуудын нийгэм, эдийн засгийн комиссын хуралдаанаар 5 жил тутамд сонгодог бөгөөд одоогийн байдлаар 2005 оноос хойш Япон, Хятад, Энэтхэг, Индонези, Исламын Бүгд Найрамдах Иран, Малайз, Пакистан, Өмнөд Солонгос, Тайланд улс төлөөллөөр ажиллаж байна.

АНДОСИ, ҮСХ-ны хамтын ажиллагаа

  1964 онд хуралдсан Азийн Статистикчдийн Бага Хурлаас статистикийн сургалтын асуудлыг Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Комисс /АНДЭЗНК/-ын чуулганд хэлэлцүүлэх зөвлөмж гарч, 1967 онд уг асуудлыг хэлэлцэж, Азийн Статистикийн Институт/одоогийн АНДСИ/-ийг Японы засгийн газар өөрийн улсын нутаг дэвсгэрт байгуулах санал гаргасныг дэмжин, санхүүжилтийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр гаргахаар шийдвэрлэж, АНДСИ нь 1970 оны 06-р сарын 03-нд хөгжиж буй орнуудын статистикчдийг сургах, чадавхийг сайжруулах зорилгоор байгуулагджээ.

  АНДОСИ–ийг Японы Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр ивээн тэтгэж, санхүүгийн дэмжлэг үзүүлдгээс гадна гишүүн улс орнууд санхүүгийн дэмжлэг хандив өгдөг байна.

  Монгол Улсын YСХ нь НҮБ-ын Ази, Номхон Далайн Орнуудын Статистикийн Институт (АНДОСИ)-тэй 1989 оноос идэвхтэй хамтран ажиллаж ирсэн юм.

  АНДОСИ нь Монгол улсын статистикийн ажилтнуудыг Япон дахь Токиогийн Институт, бүс, дэд бүсийн хэмжээнд зохион байгуулдаг олон улсын сургалт, семинар, хуралд тогтмол оролцуулж, статистикийн салбарын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн.

  Манай улс 2000 онд АНДОСИ-ын Удирдах зөвлөлийн гишүүн орноор сонгогдож байсан. ҮСХ-ны удирдлагууд 2005, 2009 онуудад Японы Статистикийн товчоо, СИНФОНИКА байгууллагад хийсэн айчлалынхаа үеэр НҮБ-ын Ази, Номхон Далайн Статистикийн Институтийн захирлуудтай уулзалт хийж, хамтын ажиллагаагааны асуудлаар санал солилцож байсан.

АНДОСИ-ээс зохион байгуулсан сургалтанд оролцогсод

  Монгол улс ардчилсан, зах зээлийн харилцаанд шилжиж, парламентийн засаглалтай, ардчилсан нийгмийн байгуулал төлөвшиж эхэлсэн цагаас өмчийн олон хэлбэрийн аж ахуйн нэгжүүд бий болж, 1990 оноос эхлэн Монгол Улсын Статистикийн газарт статистик мэдээллийг нэлэнхүй ажиглалтаар цуглуулж байсан үндсэн аргыг өөрчилж, түүвэр судалгаа, бусад аргуудыг өргөн хэрэглэх, улмаар олон улсын статистикийн нийтлэг арга зүйг нэвтрүүлэх нөхцөл, шаардлага зайлшгүй урган гарсан. Үүнтэй холбоотойгоор Статистикийн газар нь статистикийн байгууллагын боловсон хүчний мэдлэг, чадавхийг дээшлүүлэх шаардлагатай болж, Ази, Номхон Далайн Орнуудын Статистикийн Институт (AНДОСИ), Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ зэрэг олон улсын байгууллага, сургалтын институттэй холбоо харилцаа тогтоон, хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн юм.

  Тухайн үеийн Улсын Статистикийн Төв Газрын ажилтнуудын дундаас хамгийн анх 1990 онд Монгол Улсын Статистикийн газрын ажилтан М. Даваахүү "Статистикийн ерөнхий онол арга зүй" сэдвээр АНДОСИ-ээс Япон улсад зохион байгуулагдсан 6 сарын хугацаатай сургалтанд оролцож байжээ.

АНДОСИ-ын сургалтанд оролцогсдын сэтгэгдэл

АНДОСИ-ээс ҮСХ-д зохион байгуулсан сургалтууд

  Үндэсний Статистикийн хороо нь АНДОСИ-тэй 1990 оноос эхлэн хамтран ажиллаж, ажилтнуудаа гадаад улс орнуудад зохиогдож байсан урт, богино хугацааны сургалтуудад хамруулж байгаагийн зэрэгцээ ҮСХ-н дээр тус институттэй хамтран статистикийн төв орон нутгийн ажилтнууд болон эдийн засгийн бусад холбогдох байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт семинарыг зохион байгуулдаг.
  Хамгийн анхны хамтарсан сургалтыг 1994 онд "Статистикийн тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь" сэдвээр зохион байгуулж байжээ.
  Түүнчлэн сүүлийн жилүүдэд статистикийн байгууллагын ажилтнуудад зарим статистикийн програм хангамжийн талаар үндсэн мэдлэг олгох зорилгоор зайн сургалтыг зохион байгуулаад байна.

ҮСХ, АНДОСИ-ийн хамтран зохион байгуулсан сургалтууд
  1. "Статистикийн тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь" сэдэвт сургалт Улаанбаатар хотноо 1994 оны 5 сарын 16 -наас 9 сарын 27 –ны өдрүүдэд зохион явагдсан.
  2. "Түүвэр судалгаа" сэдэвт сургалт Улаанбаатар хотноо 1995 оны 8 сарын 23 -наас 9 сарын 14 –ний өдрүүдэд зохион явагдсан.
  3. "Хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг төлөвлөлтөд ашиглах нь" сэдэвт сургалт Улаанбаатар хотноо 1995 оны 11 сарын 14 - ноос 11 сарын 24 –ний өдрүүдэд зохион явагдсан.
  4. "Хүний хөгжлийн илтгэлд зориулсан статистик мэдээлэл" сэдэвт сургалт Улаанбаатар хотноо 1999 оны 7 сарын 26 - наас 8 сарын 6 –ны өдрүүдэд зохион явагдсан.
  5. "Ядуурлын статистик" сэдэвт сургалт Улаанбаатар хотноо 2006 оны 1 сарын 3- наас 1 сарын 13 –ны өдрүүдэд зохион явагдаж, нийтдээ 26 хүнийг хамруулсан байна.
  6. "Монголын ХАА-н тооллого" сэдэвт сургалт Улаанбаатар хотноо 2007 оны 12 сарын 17 - ноос 12 сарын 21 –ний өдрүүдэд зохион явагдаж, нийтдээ 20 хүнийг хамруулсан байна.
  7. "STATA програм" сэдэвт сургалт Улаанбаатар хотноо 2009 оны 1 сарын 12 -ноос 1 сарын 24 –ний өдрүүдэд зохион явагдаж, нийтдээ 21 хүнийг хамруулсан байна.

АНДОСИ-ээс гаргасан сургалтын материалууд

Сургалтын материалын буланд АНДОСИ-ээс зохион байгуулдаг үндсэн сургалтын англи хэл дээрх материалуудыг сургалтын нэрээр нэрлэсэн хавтсанд архивлаж, ашиглахад бэлтгэлээ. Сургалтын материалыг нээхдээ архивыг задлан ашиглана. Үүнд:

СУРГАЛТЫН НЭР

СУРГАЛТЫН МАТЕРИАЛТАЙ ХАВТАСНЫ НЭР

Албан ёсны статистик мэдээллийн тархаалт, боловсруулалтад  ашиглах мэдээлэл, холбооны технологийн хэрэглээ сургалтын материал

“Application of Information and  
  Communication”

Эдийн засгийн нэгдсэн данс сургалтын материал

“Integrated economic accounts”

Түүврийн арга зүй сургалтын материал

“Sampling method”

Судалгаанд суурилсан бүс нутгийн сургалтын материал

“Research based training”

Ядуурлын хэмжүүрүүд сургалтын материал

“Poverty measurements”

Албан ёсны статистикийн дүн шинжилгээ

“Analysis, interpretation and   
 dissemination of official statistics”

Ойн арга хэмжээтэй холбогдуулан ҮСХ-оос хийгдэх ажлын төлөвлөгөө

Ажлын төлөвлөгөө

Ойн арга хэмжээтэй холбогдуулан АНДОСИ-ээс зохион байгуулах ажил

Ойн арга хэмжээтэй холбогдуулан АНДОСИ-ээс зохион байгуулсан ажил

АНДОСИ-ийн сургалтанд оролцогчдын зургийн цомог

АНДОСИ-ийн үүсгэн байгуулагдсны 40 жилийн ойд зориулсан баярын мэндчилгээ

 
Үнийн мэдээ
 Үнийн мэдээ 2010 оны 9-р сарын 01-ны байдлаар
Амьжиргааны доод түвшин
 1991-2010 оны хүн амын амьжиргааны доод түвшин
 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 
Дэлхийн хүн ам яг одоо

Монгол улсын хүн ам яг одоо


-ны өдрийн
цагийн байдлаар.
 
UN DATA

 
Төрийн байгууллагууд
Parliament
stats
Олон Улсын байгууллагууд
nation
Вэбийн статистик
Хандалтын тоо: 225483

2008 оны 5-р сарын 21-ээс эхлэн тоолов.
Firefox
 
Copyright © 2009. ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО.