Нийтэлсэн: 2018 он 07 сар 02. 14 цаг 06 минут

Манай хоёр орны статистикийн байгууллагуудын хамтын ажиллагаа 2001 оноос эхэлсэн бөгөөд 2002 онд хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинэчлэн байгуулсан.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Статистикийн газрын Нийгмийн статистикийн товчооны дарга Кан Чан Шиг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 05-н хүртэл ҮСХ-нд албан айлчлал хийж байна. Үүнтэй холбоотойгоор ҮСХ-ны дарга А.Ариунзаяа өнөөдөр БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар хөдөө аж ахуйн статистик болон өрхийн орлого, зарлагын судалгааны хүрээнд харилцан туршлага судлах юм.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Манай  улс 66 сая малаа өвлийн ид хүйтэн үеэр нэг бүрчлэн тоолдог. Үүнийг техник технологийн дэвшил ашиглан, хүн хүч, хөрөнгө мөнгө бага зарцуулж хэрхэн хялбар тоолох, мөн “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ын Далай тэнгисийн нөөцийг хамгаалах зорилгод Биологийн тогтвортой түвшинд байгаа загасны нөөцийн эзлэх хувийг олж тогтоох шаардлага тулгарч байгаа. Манай улсад далай, тэнгис байхгүй ч загас бий. Тиймээс загасаа хэрхэн тоолох арга аргачлалаас эхлээд та бүхэн өөрсдийнхөө туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв. Үүнээс гадна өрхийн орлого, зарлагын статистик мэдээллийн талаар танилцуулж санал бодлоо солилцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :