Нийтэлсэн: 2018 он 10 сар 05. 10 цаг 58 минут

“Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа – 2018” төслийн хүрээнд тус аймгийн бэлчээр, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаарх хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлэгт ШУА, ХААИС, УЦУОСМ-ийн хүрээлэн, МУИС-ийн ШУС-ын Газарзүйн тэнхим, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Монголын Ногоон Загалмайн Нийгэмлэгээс оролцож байна.

Оролцогчид Өмнөговь аймгийн бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ, Өмнөговь аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, Өмнийн говийн бэлчээрийн суурь судалгаа, Өмнөговь аймгийн хөрсний төлөв, түүнийг сайжруулах арга зам зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :