Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 16 цаг 55 минут

“Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа – 2018” төслийн хүрээнд “Өмнөговь аймгийн усан хангамжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлэгт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ШУТИС-ийн Усны судалгааны төв, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль, Алтайн өвөр говийн усны сав газрын захиргаа, БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтэс зрэг олон байгууллагын төлөөлөл оролцож байна.

Өмнөговь аймгийн усны чанар, аюулгүй байдал, ундны ус цэвэрлэгээний дэвшилтэт технологийн туршилт судалгаа, Өмнөговь аймгийн зарим сумдын усны нөөц ба ус ашиглалтын асуудал, Усны нөөц ашиглалт болон ус бохирдуулсны төлбөрийн асуудал зэрэг олон сэдвээр илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :