Нийтэлсэн: 2018 он 10 сар 29. 18 цаг 34 минут

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж өнгөрсөн зургаадугаар сард үр дүнг танилцуулсан. Тус судалгааны үр дүнг танилцуулах семинарыг өнөөдөр Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.

Семинарт НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, ХАНСГ-ын дарга А.Амарбал, Өлгий сумын багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, аймгийн Цагдаагийн газрын хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргийн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, аймгийн Боловсрол, соёлын газрын ажилтан, эрүүл мэндийн газрын ажилтнууд хамрагдлаа. Семинарын үеэр бүлгийн ярилцлага зохион байгуулсан юм.

Судалгаагаар Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа жендэрийн тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох, олон улсын түвшинд харьцуулагдахуйц чанарын болон тоон мэдээлэл цуглуулсан байна. Мөн монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тоон болон чанарын цогц мэдээлэлтэй болж, энэ чиглэлийн үйлчилгээг сайжруулж, нийгэм дэх хандлага, байдлыг өөрчлөх ухуулга нөлөөлөл хийхэд судалгааны дүнг ашиглах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :