Нийтэлсэн: 2020 он 02 сар 21. 14 цаг 01 минут

Нийгмийн халамж болон бүртгэлтэй ажилгүй иргэдийн статистикийн мэдээллийг сайжруулах зорилгоор Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Сангийн яамны Гааль татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв гэсэн гурван байгууллагын хамтарсан уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэн, Сангийн яамны Гааль татварын санхүүгийн мэдээллийн технологийн төвийн дарга Т.Батбилэг болон холбогдох албаныхан оролцов.

Уулзалтаар статистик мэдээллийн чанарыг нэмэгдүүлэх, мэдээллийн сан байгуулах ерөнхий зорилтын хүрээнд хийгдэж буй ажил, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, хамтарсан ажлын хэсэг байгуулан, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэр гарлаа.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :