Энэхүү хуудсанд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (цаашид «Хороо» гэх) нь www.1212.mn цахим хуудсаар дамжуулан статистикийн мэдээлэл, нээлттэй өгөгдлийг олон нийтэд хүргэх нөхцөлийг тодорхойлно. Та энэхүү цахим хуудас болон түүний програмчлалын интерфейс (API)-ээс мэдээлэл авах, хуулах, татаж авах, эсхүл бусад ямар нэгэн байдлаар ашиглах бүрд доор дурдсан нөхцөлийг зөвшөөрч байгаад тооцно.
1. Зөвшөөрөгдөх ашиглалт
2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Хороо дараах эрхийг олгоно:
- Хорооны www.1212.mn цахим хуудаст байгаа статистикийн болон бусад мэдээллийг чөлөөтэй хуулбарлаж, хувилах, мөн түгээх боломжтой.
- Хэрэв Та www.1212.mn цахим хуудаснаас статистикийн мэдээллийг авч ашигласан болон цааш түгээсэн тохиолдолд (Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо) гэж заавал дурдах ёстойг анхаарна уу.
- Хорооны статистикийн мэдээлэл, нээлттэй өгөгдлийг (OPEN DATA) программчлалын интерфейс (API)-ээр дамжуулан авах боломжтой.
- Аж ахуйн нэгж, байгууллага нь ҮСХ-ны нээлттэй өгөгдлийг (OPEN DATA) ашиглан өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх боломжтой.
- API ашиглан статистикийн мэдээллийн нэгдсэн санг JSON болон XML форматаар дамжуулан авах боломжтой.
- Хорооны www.1212.mn цахим хуудсаас API-р авсан өгөгдлийг ашгийн болон ашгийн бус зорилгоор нээлттэй ашиглаж, тархааж болно.
- API хэрэглэгч нэг IP хаягаас 1 секунд тутамд 1-ээс дээш хүсэлт илгээхгүй байх нь зүйтэй. Нэг хүсэлтэд хамгийн ихдээ 100,000 утгын хариу илгээнэ. Хэрэв HTTP 403- гэсэн алдаа зааж байвал уг утга нь дээд хязгаараас хэтэрсэн байна гэсэн утгатай юм.
- Таны ашиглаж буй API системд аюул хор учруулах бол таны хэрэглээг түдгэлзүүлэх болно.
- Та манай ашиглах нөхцөлийг зөрчсөн тохиолдолд таны хандах эрхийг түдгэлзүүлж Монгол Улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.
- Нээлттэй өгөгдөл нь Creative Commons Attribution 4.0 Олон улсын (CC BY 4.0) лицензийн дагуу түгээгдэнэ.
2. Хязгаарлалт — Хориглох зүйлс
1 дүгээр зүйлийг үл харгалзан дараах үйлдлийг хориглоно:
- www.1212.mn цахим хуудасны мэдээлэл, статистик, агуулгыг санаатайгаар төөрөгдүүлэх, буруу ташаа мэдээлэл түгээх, статистикийн эх мэдээллийн санааг гуйвуулах зорилгоор ашиглахыг хориглоно.
- Хорооны зүгээс таны бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэвлэл, шинжилгээ, байгууллагыг дэмжсэн, зөвшөөрсөн, ивээн тэтгэсэн, эсхүл хамааралтай мэт ойлголт бий болгохыг хориглоно.
- Нэгтгэсэн мэдээлэл болон нээлттэй өгөгдөл (OPEN DATA)-ийг дангаар нь буюу бусад эх сурвалжтай хослуулан ашиглаж, тодорхой хувь хүн, өрх, аж ахуйн нэгжийг тодорхойлох, ялгах, дахин таних зорилгоор ашиглахыг хориглоно.
- Хорооны зүгээс хассан, залруулсан, эсхүл шинэчилсэн мэдээллийг шинэчлэлтийн тухай зохих тэмдэглэл оруулалгүйгээр хүчинтэй мэдээлэл мэт танилцуулах, нийтлэх, түгээхийг хориглоно.
- Хувь хүний нууц, нууцлалтай, хязгаарлагдмал статистикийн мэдээлэлд энэ нөхцөл хамаарахгүй бөгөөд ийм мэдээллийг ямар ч тохиолдолд хуулах, түгээх, дахин ашиглахыг хориглоно.
- API-ийн зөвшөөрөгдсөн хүсэлтийн хязгаарыг (нэг IP хаягаас секундэд 1-ээс дээшгүй хүсэлт) хэтрүүлэх, эсхүл хязгаарлалт, хандалтын хяналт, аюулгүй байдлын арга хэмжээг тойрч гарах, зайлсхийх, зохиомлоор өөрчлөхийг хориглоно.
- Хорооны нэр, албан ёсны бэлгэдэл, лого зэргийг урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр дэмжлэг, түншлэл, албан ёсны холбоог илэрхийлэх байдлаар ашиглахыг хориглоно.
- Хорооноос урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр www.1212.mn-ээс авсан агуулга, мэдээлэлд гуравдагч этгээдийн хандалтыг төлбөртэй болгох, хязгаарлах, бусад байдлаар зөвшөөрөлтэй болгохыг хориглоно.
- www.1212.mn-ийн мэдээлэл, статистик, үйлчилгээг хууль бус зорилгоор, эсхүл Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих байдлаар ашиглахыг хориглоно.
3. Хариуцлагаас чөлөөлөх заалт
Хороо www.1212.mn дээр нийтэлсэн статистикийн мэдээлэл, агуулгын үнэн зөв, бүрэн бүтэн, цаг үеийн шинжийг хангахын тулд боломжит бүхий л арга хэлбэрээр бэлдэн гаргадаг. Гэсэн хэдий ч Хороо энэхүү мэдээллийг гуравдагч этгээд ашигласан, буруу ашигласан, эсхүл буруу ойлгосноос үүдэн гарах аливаа хохирол, гэмтэл, үр дагаврыг хариуцахгүй бөгөөд энэхүү мэдээллийг хуулбарласан, холбоос хийсэн, эсхүл ашиглан бүтээсэн гадаад веб сайт, аппликейшн, бүтээгдэхүүний агуулга, үнэн зөв байдал, хүртээмжийг мөн хариуцахгүй. Статистикийн бүх агуулгын хамгийн сүүлийн, албан ёсны хувилбар нь үргэлж www.1212.mn дээр нийтлэгдсэн хувилбар байх бөгөөд ашиглагч нь өөрийн түшиглэж буй хуулбарласан, тусгаарлан хадгалсан, эсхүл дахин түгээсэн хувилбар шинэчлэгдсэн эсэхийг өөрөө нягтлах үүрэгтэй.
4. Лиценз
Тусгайлан зааснаас бусад тохиолдолд www.1212.mn дахь агуулга, нээлттэй өгөгдлийг Creative Commons Attribution 4.0 Олон улсын (CC BY 4.0) лицензийн дагуу түгээнэ. Энэхүү лиценз нь хувь хүний мэдээлэл, нууцлалтай статистикийн өгөгдөл, эсхүл тусдаа эрхтэй, энэ веб сайт дээр нийтлэгдсэн гуравдагч этгээдийн материал (зураг, лого, газрын зураг зэрэг)-д хамаарахгүй.
Лицензийн холбоос: https://creativecommons.org/licenses/by/4.0/
CC BY 4.05. Хэрэгжилт ба хууль тогтоомж
Энэхүү Ашиглалтын нөхцөлийг зөрчсөн аливаа тохиолдлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Хороо нь статистикийн мэдээ, мэдээлэл, мэдээллийн агуулгын нөхцөлийг зөрчин ашиглаж байгаа тохиолдолд уг ашиглалтыг зогсоож, түүнийг аливаа аппликейшн, хэвлэл, платформоос хасахыг шаардах эрхтэй.