МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
Үндэсний Статистикийн Хороо
Эрхэм зорилгоАлсын хараа
Бид Монгол Улсын статистик мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн гаргаж, хэрэглэгчдэд адил тэгш үйлчилнэ.
About Us
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Үндэсний
зөвлөл

ҮСХ-ны дарга

Даргын
зөвлөл
  1. Дэд дарга

    1. Арга зүйн байнгын зөвлөл
    2. Тамгын газрын дарга

  2. Дотоод аудит, хяналт-шинжилгээ үнэлгээний газар
    1. Нэгдсэн статистикийн газар
      1. Бодлого, хамтын ажиллагааны хэлтэс
      1. Үндэсний тооцооны хэлтэс
    2. Эдийн засгийн статистикийн газар
      1. Үнийн статистикийн хэлтэс
      1. Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтэс
      1. Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтэс
    3. Нийгмийн статистикийн газар
      1. Өрхөд суурилсан судалгааны хэлтэс
      1. Нийгмийн статистикийн хэлтэс
    4. Өгөгдлийн бодлого, статистикийн бүртгэлийн газар
      1. Өгөгдлийн бодлого, түүврийн хэлтэс
      1. Статистикийн бүртгэл, тооллогын хэлтэс
    5. Мэдээллийн технологи, өгөгдлийн инженерчлэлийн газар
      1. Мэдээллийн технологийн хэлтэс
      1. Өгөгдлийн инженерчлэлийн хэлтэс
    6. Тамгын газар

      1. Хүний нөөц, сургалтын хэлтэс
      1. Захиргаа, хууль эрх зүйн хэлтэс
      1. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс
Он цагийн түүхэн товчоо
2024
БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын статистикийн чадавхыг бэхжүүлэх БНСУ-ын Статистикийн газар (КОСТАТ), Азийн хөгжийн банкны хамтарсан төсөл”-ийг эхлүүлэв.
2024
Статистикийн мэдээллийн нэгдсэн санд “Түүхэн статистик” цэсийг үүсгэж, БНМАУ-ын 1955-1961, 1970-1981 оны 14 салбарын статистик үзүүлэлтээр 104 хүснэгтэн мэдээлэл болон Статистикийн 1949-1991 оны 45 эмхэтгэл, тайланг цахимжуулав.
2024
Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулав.
2024
Статистикийн чанарын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор үйлдвэрлэгчийн 13 чанарын тайланг боловсруулав.
2024
Америк, Ази, Номхон далайн орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Статистикийн газартай хамтран Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулав.
2024
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO 27001:2022) олон улсын стандартыг нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээг авав.
2024
Хэрэглэгчдэд статистик мэдээллийг хялбар хүргэх хиймэл оюунт статистикийн чатбот (MonStatGPT)-ыг нэвтрүүлэв.
2024
“Төрийн нэгдсэн өгөгдлийн сан”-г байгуулж, туршилтаар 9 байгууллагын 12 мэдээллийн сангийн өгөгдлүүдийг нэгтгэв.
2024
Төрийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах бэлэн байдлын үнэлгээг хийж, Үндэсний өгөгдлийн засаглалын замын зураглалыг боловсруулав.
2024
“Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан”-г хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэв. Тус санд төрийн 18 байгууллагын 45 өгөгдлийн сангийн 453 хүснэгт, 7082 үзүүлэлтийн мета өгөгдлийг шалган нэгтгэв.
2023
Албан ёсны статистикийн анхдагч мэдээний чанар, хамралтыг сайжруулах, Үндэсний статистикийн системийн бусад оролцогч талуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 3 сарын хугацаатай аяныг зохион байгуулав.
2023
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран Монгол Улсын Үндэсний статистикийн системийн олон улсын цогц үнэлгээг 2 дахь удаагаа хийв.
2023
Европын холбооны Техникийн тусламжтайгаар “Өгөгдлийн менежмент, засаглал” сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулж, Финланд, Польш, Испани, Румын улсын төлөөлөл өөрсдийн орны туршлага, мэдээллийг хуваалцав.
2023
Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцааны төслийг НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэв.
2023
Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны гүнзгийрүүлсэн шинжилгээний үр дүнг танилцуулж, бодлогын зөвлөмж боловсруулах уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав.
2023
Монгол Улсын иргэдийн гадаад шилжих хөдөлгөөн ба хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө судалгааг анх удаа зохион байгуулав.
2023
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсруулсан Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны 7 дугаар хөтөлбөрийн удирдамж, загварыг баримтлан зохион байгуулж, өсвөр үе, залуучуудын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэндийн үзүүлэлтийг шинээр бий болгох боломжийг бүрдүүлэв.
2023
Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг Монгол Улсад анх удаа зохион байгуулав.
2023
Цаг ашиглалтын судалгааг тав дах удаагаа зохион байгуулж, өрхийн мэдээллийг телефон утсаар судалгаа авах аргаар цуглуулав.
2023
БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Үндэсний статистикийн хороонд 2024-2027 онд хэрэгжүүлэх 4.2 сая ам.долларын хөгжлийн албан ёсны тусламжийг батлав.
2023
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, төлөөллийг хангах зорилгоор зохион байгуулагдсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын мэдээлэл цуглуулалтыг зохион байгуулав.
2023
“Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийг Азийн Хөгжлийн Банкны техник туслалцаатайгаар хэрэгжүүлж эхлэв.
2022
Байгууллагын дотоод үйл ажиллагааг цахимжуулав.
2022
ҮСХ-ны цахим хуудас, албан ёсны статистикийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэн сайжруулав.
2022
Анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах ажлын хүрээнд статистикийн өгөгдөл мэдээллийн сан, түүвэр судалгааны өгөгдөл мэдээлэл цуглуулах, тархаах үзүүлэлтийн уялдааг хангахад мөрдөх багц журмыг шинэчлэн батлав.
2022
Хэрэглээний үнийн сагс, жинг 7 дахь удаагаа шинэчилж, 2020 оны суурьт шилжүүлэв.
2022
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг бие даасан хэлбэрээр, Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааг Ажиллах хүчний судалгааны хавсарга хэлбэрээр анх удаа зохион байгуулав.
2022
Хөдөө аж ахуйн 2022 оны ээлжит улсын тооллогыг газар зүйн мэдээллийн системтэй уялдуулан зохион байгуулав.
2022
“Олон улсын өртгийн зэрэгцүүлэлт-2020” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, дуусгав.
2022
Статистикийн байгууллагуудын мэдээллийн хүртээмж болон нээлттэй байдлын 2022 оны үнэлгээгээр Монгол Улс 1 байр урагшилж, дэлхийд 8 дугаарт эрэмбэлэгдэв.
2022
НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн Хорооны VIII хурлын даргаар ҮСХ-ны дарга сонгогдов.
2022
“Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төсөл АХБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр батлагдав.
2022
Үндсэн хуулийн 30 жилийн ойн эмхэтгэлийг 1989-2020 оноор бэлтгэж, тархаасан.
2022
ҮСХ-ны албан ёсны цахим хуудас, албан ёсны статистикийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэн сайжруулав.
2022
Анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах ажлын хүрээнд статистикийн мэдээллийн сан, түүвэр судалгааны мэдээлэл цуглуулах, тархаах үзүүлэлтүүдийн уялдааг хангахад мөрдөх багц журмуудыг шинэчлэн батлав.
2022
“Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн-2020” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, дуусгав.
2022
Хэрэглээний үнийн сагс, жинг 6 дахь удаагаа шинэчилж, 2020 оны суурьт шилжүүлэв.
2022
Хөдөө аж ахуйн 2022 оны ээлжит улсын тооллогыг газар зүйн мэдээллийн системтэй уялдуулан зохион байгуулав.
2022
НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн Хорооны VIII хурлын даргаар ҮСХ-ны дарга сонгогдов.
2022
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж, анх удаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тоолж, инновацын тухай мэдээллийг цуглуулсан.
2021
Дэлхийн банкны Ухаалаг засаг төслийн хүрээнд газар тариалангийн статистик мэдээлэлд алсын зайнаас тандан судлах арга зүйг ашиглан тариалалтыг ургамлын төрлөөр ангилах туршилтыг хийв.
2021
Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийн Бүс дундын шинжээчдийн бүлэг (IAEG-SDG)-ийн 2021- 2023 онд Зүүн Азийг төлөөлөх гишүүнээр Бодлого, хамтын ажиллагааны газрын Бодлого, гадаад харилцааны хэлтсийн дарга сонгогдлоо.
2021
Ази-Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикийн комиссын 29 дүгээр хурлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулав.
2021
Статистикийн мэдээлэл боловсруулах систем (SPS)-ийг нэвтрүүлэв.
2021
“Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулсан.
2021
Монгол Улс – 100 жилд эмхэтгэлийг боловсруулан гаргав.
2020
Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг цахимаар зохион байгуулсан.
2020
Дуудлагын төв (Call center)-ийг байгуулж, утсаар судалгаа явуулж эхлэв.
2020
Үндэсний тооцооны Хөрөнгийн биет хэмжээний бусад өөрчлөлтийн данс, Хөрөнгийн дахин үнэлгээний дансыг байгуулав.
2020
Статистикийн мэдээллийг Татварын ерөнхий газар, Гааль, татварын статистикийн мэдээллийн технологийн төвийн НӨАТУС-ийн мэдээлэлтэй уялдуулах программ хангамжийг хөгжүүлэв.
2020
Open Data Watch байгууллагаас улс, орнуудын статистикийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдлын ODIN 2020/21 үнэлгээгээр 187 орноос Монгол Улс 9 дүгээр байрт, Азийн орнуудаас 1 дүгээр байранд шалгарсан.
2020
НҮБ-ын Ази, Номхон Далайн орнуудын Эдийн Засаг, Нийгмийн Комиссын Статистикийн хорооны товчооны 2020-2022 оны гишүүнээр сонгогдсон.
2020
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогыг хосолмол аргаар зохион байгууллаа. Монгол Улсын нийт өрхийн 10 хувийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, тоологч биечлэн очиж, 90 хувийг төрийн байгууллагуудын мэдээллийн сантай “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-г тулган уялдуулж, шинэчлэн баяжуулж тоолсон.
2019
Дотоод худалдааны салбарын (2021) статистикийн мэдээг их өгөгдлийг (НӨАТУС) ашиглаж, сараар гарган тархааж эхлэв.
2019
Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Байгаль орчны статистикийг хөгжүүлэх үндсэн хүрээ-FDES-2013”, “Байгаль орчин, эдийн засгийн данс-SEEA”, “Ногоон хөгжлийн бодлого”, Байгаль орчны яамны хэрэгцээ шаардлага, үзүүлэлтийг тооцох боломж зэрэгт үндэслэн байгаль орчны статистик мэдээллийн 7 багц бүхий 18 маягт, “Байгаль орчны статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулсан.
2019
Олон Улсын Валютын Сангийн Мэдээлэл тархаалтын тусгай стандарт (SDDS)-д бүрэн шилжиж, энэ стандартыг нэвтрүүлсэн дэлхийн 76 орны нэг боллоо.
2019
Өгөгдөл дүрслэлийн Tableau программ нэвтрүүлж, интерактив дашбоард хийж эхэлсэн.
2019
Цаг ашиглалтын судалгааны мэдээлэл цуглуулахад анх удаа Survey1212 mobile app ашиглаж, судалгааны өдрийн тэмдэглэл хөтлөв.
2019
“Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллага”-аар өргөмжлөгдөв.
2019
Байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн дансны Материалын урсгалын дансыг 2005-2018 оноор, Байгаль орчны татварын дансыг 2015-2018 оноор тус тус байгуулав.
2019
Байшин, орон сууцны 2019 оны тооллогыг хаягийн зураг ашиглан байршилд суурилсан хэлбэрээр явуулж, мэдээллийг зөөврийн төхөөрөмж, Collector for ArcGIS, Survey123 for ArcGIS программыг ашиглан цуглуулсан.
2019
НҮБ-ын Хүн амын сантай хамтран Ази, Номхон далайн бүсийн 11 улсын статистикийн албан хаагчдыг оролцуулсан “Тооллогод төхөөрөмж ашиглах нь” ахисан түвшний бүсийн семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2019
Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институтийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.
2019
21 дүгээр зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС21)-ийн удирдах зөвлөлийн даргаар сонгогдов.
2019
Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн яамны Статистикийн Хороотой Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
2019
“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлгийн даргаар сонгогдов.
2019
“Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2018
Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хянах, үнэлэх хяналтыг систем (dashboard)-ыг байгуулав.
2018
Боловсролын хүрээлэнтэй хамтран EБС-ийн 1-11-р ангийн сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх “Статистикийн арга зүйн гарын авлага”-ыг гаргаж, 798 сургуульд хүргүүлсэн. НҮБ-ын Статистикийн комисс болон олон улсын бусад байгууллагаас гарын авлагыг бусад улс оронд нэвтрүүлэхийг уриалж сайшаасан.
2018
Эрүүл Мэндийн Яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран шинээр төрсөн хүүхдийг нийслэлийн бүх шатлалын эмнэлэг болон аймгийн төрөх эмнэлэгт цахимаар бүртгэж эхэлсэн.
2018
Азийн Хөгжлийн Банктай хамтран “Хөрөнгийн эзэмшлийг хүйсээр тодорхойлох нь” туршилтын судалгааг хийв.
2018
Жендерт суурилсан хүчирхийлэл судалгааг зохион байгуулав.
2018
Материалын урсгалын данс, Эрчим хүчний биет урсгалын данс, Байгаль орчны татварын дансыг 2015, 2016 оноор байгуулсан.
2018
Эдийн засгийн статистикийн салбарын сар, улирлын мэдээг томоохон аж ахуйн нэгж байгууллагаас вебд суурилсан онлайн программаар цуглуулж эхэлсэн.
2018
УБЕГ-ын хуулийн этгээдийн мэдээллийн санг Бизнес регистрийн мэдээллийн сантай уялдуулж, шинээр байгуулагдсан, татан буугдсан, өөрчлөгдсөн аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг тухай бүр бизнес регистрийн санд тусгах боломжийг бүрдүүлсэн программ хангамжийг нэвтрүүлсэн.
2018
Олон улсад мөрдөж буй аргачлал, гарын авлагыг үндэслэн “Бизнес регистрийг байгуулах, хөтлөх түр аргачлал”-ыг сайжруулж, батлуулсан.
2018
“Бизнес регистрийн үйлдвэрлэгчийн чанарын тайлан”, “Аж ахуйн нэгж, байгууллагын 2016 оны тооллогын хэрэглэгчийн чанарын тайлан”, “Бизнес регистрийн хэрэглэгчийн чанарын тайлан”-г тус тус боловсруулж, чанарын удирдлагын механизмыг нэвтрүүлсэн.
2018
Унгарын Статистикийн төв газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
2018
Америк, Ази, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг (ANCSDAAP)-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдов.
2018
"21 дүгээр зууны Статистикийн Хөгжлийн Төлөөх Түншлэл" Консорциумын (ПАРИС21) -ийн Удирдах зөвлөлд гишүүнээр элсэв.
2017
“Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ” судалгааг зохион байгуулсан.
2017
Финландын Статистикийн газартай Харилцан Ойлголцлын Санамж бичиг байгуулав.
2017
Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр Бичил уурхай эрхлэгчдийн судалгааг 19 аймаг, Налайх дүүрэгт зохион байгуулж, үр дүнг тархаасан.
2017
Статистикийн мета мэдээллийн санг хүн ам, нийгэм, эдийн засгийн салбарууд болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр бүрдүүлж, шинэчлэн сайжруулав.
2017
Үйлчилгээний салбарын (Тээвэр, мэдээлэл холбоо, зочид буудал, нийтийн хоол, бөөний болон жижиглэн худалдаа) үйлдвэрлэгчийн үнийн индексийг тооцон тархаах болов.
2017
Хэрэглээний үнийн индексийг 2015 суурьт шилжүүлэн үндсэн 12 бүлгийн дагуу 373 (Улаанбаатар хотод 344, аймгуудад 238 нэр төрөл) нэр төрлийн бараа, үйлчилгээгээр тооцож, дундаж үнийг тооцохдоо геометр дундаж ашиглах болсон.
2017
Хүн амын 2045 он хүртэл хэтийн тооцоог боловсруулав.
2017
Үндсэн хуулийн өөрчлөлтөд зориулсан Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, үр дүнг танилцуулав.
2017
"Тогтвортой хөгжил - Статистик" үндэсний чуулганыг зохион байгуулав.
2017
Статистикийн мэдээллийг нэг дороос шуурхай авах MonStat болон EzStat аппликейшныг 1212.mn нэртэйгээр шинэчлэн гаргав.
2017
Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний гурав дахь хөтөлбөрийг УИХ-аар батлуулав.
2016
ХБНГУ-ын Холбооны статистикийн газартай Хосолмол түншлэлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд "Чадавхыг бэхжүүлэх" бичил төслийн гэрээ байгуулав.
2016
Салбар хоорондын тэнцэл, Нөөц, ашиглалтын хүснэгтийн 2015 оны суурь судалгааг зохион байгууллаа.
2016
“Аж ахуйн нэгж, байгууллагын улсын ээлжит тооллого”-г анх удаа бүртгэлд суурилсан аргыг уламжлалт аргатай хослуулан зохион байгуулсан.
2015
Хэрэглээний үнийн индексийг сумын түвшинд тооцох арга зүйг боловсруулав. Арга зүйн дагуу нийт 112 сумаас үнийн мэдээллийг сар бүр цуглуулан авч, аймгийн үнийн индексийг тооцдог болов.
2015
Малын ашиг шим, ХАА-н бүтээгдэхүүний өртөг, зардлын судалгаа, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн үнийн судалгааг улсын хэмжээнд зохион байгуулав.
2015
Хагас жилийн малын түүвэр судалгааг явуулж эхэллээ.
2015
Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг анх удаа зохион байгууллаа.
2015
Төрийн байгууллагуудад бий болсон мэдээллийн санг судалж, ашиглах, уялдуулах ажлыг эхлүүлж, УБЕГ-ын Иргэний мэдээллийн санг Хүн ам, өрхийн мэдээллийн санд өөрчлөлт орсон тухай бүрд нь баталгаажуулах, Боловсрол, Эрүүл мэнд, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Иргэний харьяат шилжих хөдөлгөөний сан, Иргэний мэдээллийн сангуудыг Хүн ам, өрхийн мэдээллийн сантай, Хуулийн этгээдийн санг статистикийн Бизнес регистрийн сантай тулгалт хийж, тэдгээрийг холбох, уялдуулах ажлуудыг эхэлсэн.
2014
“Хүн ам өрхийн мэдээллийн сан”-г онлайн болгож, УБЕГ-ын бүртгэлийг холбосон.
2015
Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулав.
2014
Албан ёсны үйл ажиллагаа эрхэлж буй статистикийн байгууллагыг Монгол Улсын төрийн дээд шагнал ”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав.
2014
Монгол Улсын үндэсний статистикийн системд олон улсын үнэлгээний багаар анх удаа цогц үнэлгээг хийлгэв.
2014
Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн “Статистикийн товчоон” ном хэвлэгдэн гарлаа.
2014
ҮСХ, Нийслэлийн статистикийн газар, 21 аймаг, 9 дүүргийн статистикийн хэлтсүүдийг холбосон мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгов.
2013
Мэдээлэл цуглуулалтад орчин үеийн техникийн дэвшил болох таблет төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн.
2013
Хүүхэд хөгжил, Нөхөн үржихүйн эрүүл мэнд болон Хүн амын эрүүл мэндийн судалгааг нэгтгэн “Нийгмийн үзүүлэлтийн судалгаа” нэртэйгээр зохион байгуулсан.
2013
Нийгэм, эдийн засгийн салбаруудын нэмэгдэл өртгийг тооцоонд ашиглах жилийн мэдээний нэгдсэн стандарт маягтыг бий болгож, нэгдсэн онлайн программаар цуглуулж, боловсруулж эхэлсэн.
2013
Бизнес регистрийн нэгдсэн мэдээллийн санг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулав. Энэ нь сүлжээний орчинд серверт байрласан, статистик нэгжийн тулгуурласан, албан ёсны статистикийн мэдээллийг ачаалах, засвар, өөрчлөлтийг тусгах, ашиглах, үр дүн гаргах цогц программ хангамжтай болсон.
2013
Статистикийн мэдээллийн нэгдсэн сан (www.1212.mn)-ыг ашиглалтад оруулав.
2013
Нөөц ашиглалтын хүснэгт, Салбар хоорондын балансыг 2010 оны гүйцэтгэлд суурилан байгуулж, дүн шинжилгээ хийв.
2013
Хүн амын тооллогын олон улсын XXVI бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2012
Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгээр Бичил уурхай эрхлэгчдийн судалгааг анх удаа явууллаа.
2012
Эдийн засгийн салбаруудын статистикийн мэдээлэл боловсруулалтыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжээр бүрдүүлж эхлэв.
2012
“Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик” Улаанбаатар хотын группийг байгуулсан.
2012
Мал тооллогын онлайн системийг нэвтрүүлж, өрх, аж ахуйн нэгж байгууллага бүрээр анхан шатны мэдээллийн баазыг бий болгосон.
2012
Хөдөө аж ахуйн улсын анхдугаар тооллогыг зохион байгуулав.
2011
Аж ахуйн нэгж, байгууллагын улсын ээлжит тооллогыг зохион байгуулав. Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, тэдгээрийн салбар нэгжийг тооллогод хамруулж, аж ахуйн нэгж, байгууллагын газар зүйн мэдээллийн санг анх удаа байгуулсан.
2011
Албан ёсны статистикийг 2011-2015 онд хөгжүүлэх хоёр дахь хөтөлбөрийг УИХ-аар батлуулав.
2010
Хэрэглээний сагсны нэр төрлийг 329 болгон нэмэгдүүлж, хэрэглээний жинг шинэчлэн тооцов.
2010
Бизнес регистрийн санд Монгол Улсын бүсчилсэн код (ZIP CODE)-ыг нэвтрүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагын хаягжилтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, байршлаар шалгах боломж бүрдсэн.
2010
Албан бус секторын судалгааг хөдөө аж ахуйгаас бусад эдийн салбарын үйл ажиллагаанд зохион байгуулав.
2010
Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын хүрээнд гадаадад суугаа Монгол Улсын иргэдийг анх удаа интернэтээр тоолов.
2009
Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, өрх, улсын түвшинд хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүдийг тооцох анхны аргачлалыг батлав.
2009
Бизнес регистрийн санд “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны 4.0 хувилбар”, ‘’Эдийн засгийн секторын ангилал’’-ыг нэвтрүүлсэн.
2008
Дотоод худалдааны салбарын албан бус секторын судалгааг Ажиллах хүчний судалгааны хавсарга судалгаа болгон дангаар нь явуулсан.
2008
Жижиглэн худалдааны үнийн индекс, Барилгын өртгийн индекс тооцох аргачлалыг боловсруулж, индексийг туршилтаар тооцож эхэлсэн.
2008
Орон сууцны үнийн индекс тооцох аргачлалыг батлуулж, тооцож эхлэв.
2008
Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай Монгол Улсын хууль батлагдав.
2008
УИХ-аас албан ёсны статистикийн төв байгууллагын статусыг Статистикийн хороо болгох шийдвэр гаргаж, Статистикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав.
2007
Үйлдвэрлэгчийн үнийн индексийг тооцох аргачлалыг бий болгон, туршилтаар тооцож эхлэв.
2007
Аж ахуйн нэгж, байгууллагын 2006 оны тооллогын дүнд үндэслэн Бизнес регистрийн сангийн бүтцийг өөрчилж, аж ахуйн нэгж, байгууллагыг олон үйл ажиллагаагаар бүртгэх боломжийг бүрдүүлсэн.
2006
Малын ашиг шим гарцын судалгаа, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг зардлын судалгаа, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн үнийн судалгааг 8 аймагт зохион байгуулж явуулсан.
2006
“Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого”-г зохион байгуулж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, тэдгээрийн салбар нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тооллогод хамруулж, мэдээллийг бизнес регистрийн санд тусгаснаар 2005 оны суурьтай Нөөц ашиглалтын хүснэгт, Салбар хоорондын тэнцлийг байгуулах боломж бүрдсэн.
2006
Хэрэглээний үнийн улсын индексийг тооцох аргачлалыг шинэчилж, улсын индексийг аймаг, нийслэлийн өрхийн хэрэглээний зардлаар жигнэсэн дундаж үзүүлэлтээр тооцдог болсон.
2006
Албан ёсны статистикийг 2006-2010 онд хөгжүүлэх анхны хөтөлбөрийг УИХ-аар батлуулав.
2005
Хэрэглээний сагсны нэр төрлийг 294 болгон нэмэгдүүлж, хэрэглээний жинг Өрхийн орлого, зарлагын судалгааны 2005 оны дүнгээр шинэчлэн, индексийг 2005 оны 12-р сарыг суурь үе болгон тооцов.
2005
Дэлхийн банкны “Малын индексжүүлсэн даатгал” төслийн хүрээнд мал аж ахуйн салбарт түүвэр судалгааны аргыг нэвтрүүлэх туршилтыг 4 аймагт явууллаа.
2004
Тахир дутуу иргэдийн нэг удаагийн бүртгэлийн түүвэр судалгааг явуулсан.
2004
Албан ёсны болон захиргааны статистикийн үзүүлэлтийг хянан, олон улсын стандарт аргачлалд нийцүүлж, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгосон.
2003
Бизнес регистрийн сангийн үзүүлэлтийг статистикийн хэрэглэгчдэд тархааж эхэлсэн.
2003
Дотоод худалдаа, зочид буудал, зоогийн газар, авто тээврийн салбарт албан бус секторын судалгааг явуулсан.
2002
Азийн хөгжлийн банкны техник, санхүүгийн тусламжтайгаар ажиллах хүчин болон хүүхдийн хөдөлмөрийн хавсарга түүвэр судалгаа хийсэн.
2002
Цаг ашиглалтын туршилт судалгааг явуулав.
2002
Хөдөөгийн хөгжлийг жендерийн мэдрэмжтэй болгоход чиглэгдсэн судалгаа явуулсан.
2002
Дотоод худалдаа, зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний салбарын статистикийн мэдээллийг албан ёсоор нийтэд тархааж эхэлсэн.
2001
Yндэсний тооцооны системийн голлох 6 дансыг байгуулсан.
2001
Үндэсний татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн санд үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалтын орлогын мэдээллийг бизнес регистрийн санд тусгадаг болсон.
2001
Бизнес регистрийн мэдээлэлд үндэслэн статистикийн түүвэр судалгааг аж үйлдвэр, худалдаа, зоогийн газар гэсэн салбаруудад явуулж эхэлсэн.
2001
Улаанбаатар хотын хэрэглээний сагсны нэр төрлийг 239, аймгуудын хэрэглээний сагсны нэр төрлийг 139 болгон нэмэгдүүлж, хэрэглээний жинг шинэчлэн, индексийг Ласпейрсийн хувиргасан индексээр 2000 оны 12-р сарыг суурь үе болгон тооцож эхэлсэн.
2000
Хүн ам, өрхийн захиргааны бүртгэлээр улсын хэмжээнд аймаг, хот, сум, дүүрэг, баг, хорооны түвшинд “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” байгуулж, албан ёсны статистикийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн.
2000
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг аймгийн түвшинд тооцож эхэлсэн.
2000
Улсын төсвийн статистикийн мэдээллийг Сангийн яамнаас албан ёсоор авч, тархааж эхэлсэн.
2000
Аж үйлдвэрийн статистикийн салбарт түүвэр судалгааны аргыг нэвтрүүлэв.
1999
“Бизнес регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам”-ыг баталж, Бизнес регистрийн мэдээг аж ахуйн нэгж, байгууллагуудаас теле холболтоор улирал бүр авдаг болсон.
1998
Нийслэл хотын “Хүн ам” мэдээллийн санг байгуулав. Засаг захиргааны анхан шатны нэгжид хөтөлдөг хүн ам, өрхийн бүртгэлийг статистикийн зорилгоор ашиглах эхлэл болов.
1998
“Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэнд” түүвэр судалгаа явуулсан.
1998
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын тусламжтай “Малын ашиг шим гарцын судалгаа”, “ХАА-н бүтээгдэхүүний өртөг, зардлын судалгаа”, “ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн үнийн судалгаа”-г 8 аймагт анх уда зохион байгуулсан.
1998
ТАСИС (Technical Assistance for the Commonwealth of Independent States) хөтөлбөрийн хүрээнд “Бизнесийн салбарын статистик, “Бизнес регистр” дэд хөтөлбөр хэрэгжиж, Үндэсний тооцооны системийн нэвтрэлтийг эрчимжүүлж эхэлсэн.
1998
Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллогыг явуулж, олон улсын эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг нэвтрүүлэв.
1998
Төрийн байгууллагуудын анхдагч болж Статистикийн байгууллагын анхны цахим хуудсыг боловсруулж, интернэтэд байрлуулсан.
1997
Албан бус секторын судалгааг анх удаа явуулсан.
1997
Аймгуудын хэрэглээний үнийн индексийг тусад нь тооцож, зарладаг болов.
1996
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг улсын тайлан мэдээг үндэслэн шууд тооцох аргыг практикт нэвтрүүлсэн.
1996
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсны нэр төрлийг 205 (хуучин 123 нэр төрөл байсан) болгон нэмэгдүүлж, 1995 оны өрхийн орлого, зарлагын судалгаанаас хэрэглээний жинг шинэчлэн тооцож, 1995 оны 12 сарын үнийг суурь үе болгон хэрэглээний үнийн индексийн тооцоог шинэчилсэн.
1995
"Амьжиргааны түвшний түүвэр судалгаа"-г Олон улсын нийтлэг аргачлалын дагуу анх удаа явуулсан. / 1998, 2003 онд ахин явуулсан/
1994
Статистикийн тухай Монгол Улсын хууль батлагдав.
1994
Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг орон даяар зохион байгуулсан.
1994
Засгийн газрын 94-р тогтоолоор Статистикийн үзүүлэлт аргачлалыг Олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор тусгайлан хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлсэн. /1994-1997, 2000/
1993
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг эцсийн ашиглалтын аргаар тооцож эхэлсэн.
1993
НҮБ-ын Ази, номхон далайн орнуудын статистикийн институтийн гишүүнээр элссэн.
1991
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийг Олон Улсын Валютын Сангийн аргачлалаар анх удаа тооцож эхэлсэн.
1991
Үйлдвэр, аж ахуйн газар, пүүс хоршоог тоолж, таван оронтой регистрийн дугаарыг олгож, өмчийн хэлбэрээр ялган судалж эхэлсэн.
1991
“Сross Talk” нэртэй программ ашиглан аймгаас теле холболтоор статистикийн тоо мэдээлэл дамжуулж эхэлсэн.
1991
Засгийн газрын 1991 оны 3-р сарын 2-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор Үндэсний тооцооны системд шилжих бэлтгэлийг хангах шийдвэр гаргав.
1990
Аж ахуйн нэгж, байгууллага бүрийг улсын бүртгэлд бүртгэж, регистрийн дугаар олгож, өөрчлөлт хийж эхэлсэн.
1989
Дотоодын болон үндэсний нийт бүтээгдэхүүнийг Yндэсний тооцооны системийн аргачлалаар анх удаа тооцов.
1986
Тооцоолон бодох төвийг ЕС-1045 маркийн тооцоолох машинаар өргөтгөн тоноглосон.
1984
Статистикийн төв газрын ажилтнууд “Оч” нэртэй микро компьютер хийв.
1983
Мэдээллийн теле боловсруулалтын Мера-100 системийг нэвтрүүлж, бүх аймгаас телефоны шугамаар синхрон модем ашиглан мэдээ авдаг болсон.
1982
Монгол Улсаас гадаад улстай анх удаа компьютер хооронд алсын зайнд мэдээлэл солилцох боломж бүрдүүлсэн.
1979
Тооцоолон бодох төвд ЕС-1040 маркийн тооцоолох машин суурилуулсан.
1975
Статистикийн төв газар нь бүх аймагтай телетайп шугамаар холбогдох болов.
1974
Тооцоолон бодох төвд Минск-32 машин суурилуулав.
1972
Аж ахуйн салбаруудын нийт ба цэвэр бүтээгдэхүүнийг аймаг, Улаанбаатар хотоор жил бүр тооцдог болжээ.
1971
Статистикийн төв газарт Тооцоолон бодох төвийг байгуулав.
1968
Статистикийн төв газарт “Өрхийн төсвийн тасаг”-ийг байгуулж өрхийн төсвийн судалгааг хариуцах болов. Улаанбаатар хотын статистикийн товчооноос өрхийн судалгааны статистикчдыг шилжүүлэн авав.
1967
Статистикийн төв байгууллага салбар хоорондын балансыг 5-10 жилийн завсарлагатай 1966, 1970, 1977, 1983, 1987 онуудаар зохиож эхэлсэн.
1965
МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 190/217 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод өрхийн төсвийн судалгааг нийт 230 өрх айлыг хамруулан судлах болсон. Улаанбаатар хотын статистикийн товчоонд өрхийн төсвийн 9 статистикчийн орон тоо шинээр нэмэгдсэн.
1963
Бүртгэлийн машинт товчоог станц болгож өргөтгөн зохион байгуулсан.
1962
Анхны табулятор машин суурилуулав.
1961
Анхны бүртгэлийн машинт товчоог Тоо бүртгэлийн төв газрын дэргэд байгуулсан.
1921
Ардын засгийн газраас хүн ам, эд хөрөнгө, малын тооллого явуулах, улсын бүртгэл, мэдээлэл нэвтрүүлэх талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлж эхэлсэн.
1918
Хүн ам, малын тооллого явуулсан.
1911
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэдэг яамны Төв хэлтэс нь хүн ам, малын бүртгэл мэдээг эрхлэх чиг үүрэгтэй байжээ. Төв хэлтэс байгуулагдсаны дараа 1911 оны өвлийн сүүл сарын 25-нд аймаг хошуудад хүн амын тоо, нутаглан буй газрын хэмжээ зураг бэлтгэн ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн байна. Богд Жавзандамба хутагтын буулгасан зарлигт: “Хүн ам, үнэн хөрөнгийг магадлан тоолуулах нь олон шавь боолчуудын ахуй байдлыг тунгалаг толинд үзэх адил илэрхий толилох” зорилготой болохыг тэмдэглэжээ.