Монгол Улсад бүртгэл, статистикийн алба 1924 онд үүссэнээр мэдээллийг боловсронгуй болгох, статистикийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх шаардлага гарч ирсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Монгол Улсын Сангийн яамны дэргэд 1924 онд байгуулагдсан нягтлан бодохын курст ЗХУ-ын мэргэжилтнүүд багшилж, бүртгэлийн арга зүйг зааж байв. Энэ нь нягтлан бодох бүртгэлд дансны давхар бичилтийн хэлбэрийг нэвтрүүлэх чухал алхам болжээ. Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч багш нар данс бүртгэлийн маягтыг 1926 оноос боловсронгуй болгох, хүн ам, мал тооллогын дүнг гаргах, албан татварыг хувь тохируулан оногдуулах тооцоо хийх, бүртгэл статистикийг сурталчлахад туслаж байжээ. Бүртгэл статистикийн ажилтан нарыг 1926 оноос эхлэн Москва хотод явуулж сургаж эхэлсэн байна. Түүнчлэн ЗХУ-ын мэргэжилтнүүдийг дагалдуулан сургах явдал түгээмэл байжээ.
БНМАУ-ын үед 1980-аад оны оноос эхлэн хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Ардчилсан Герман, Чехословак, Югослав, Польш, Болгар, Венгер, Вьетнам, Куба, Румын улсын статистикийн байгууллагатай хамтран ажиллаж, туршлага судалж байсан.
Зах зээл хөгжсөн орнуудын статистикийн албадтай 1990-ээд оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. 2020 оны байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос, Япон, Турк, Энэтхэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австрали, Вьетнам, Бангладеш, Финланд, Унгар, Казахстан, Беларусь зэрэг 12 орны статистикийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн хүрээнд ажиллаж байна.
Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний статистикийн хороотой статистикийн салбарт хамтран ажиллах “Харилцан ойлголцлын хэлэлцээр”-ийг НҮБ-ын Статистикийн Комиссын ээлжит 51 дүгээр чуулганы үеэр 2020 оны 3 дугаар байгуулсан.
Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд статистикийн албаны төлөөлөгчид харилцан айлчлаж, хамтын ажиллагааны хэлбэрээ тогтож, мэдээлэл солилцохын зэрэгцээ мэргэжилтнүүд харилцан туршлага судлах, богино хугацааны сургалт зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байна.
Сүүлийн жилүүдэд ҮСХ-ны төлөөлөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн Олон улсын статистикийн институт, Европын статистикийн системд идэвхтэй оролцож туршлага хуваалцан байр сууриа илэрхийлэхийн сацуу тодорхой чиглэлээр дээд хэмжээний бүлэг, техникийн зөвлөх багт орж ажилласан. ҮСХ-ны удирдлага, мэргэжилтнүүд олон улсын статистикийн системд дараах удирдах зөвлөлүүд, өндөр түвшний бүлэг, ажлын хэсгүүдэд гишүүнээр элсэн ажиллаж байна.
Үүнд: