Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар өөрчлөгдөж буйг илэрхийлэх үзүүлэлт юм. ХҮИ нь инфляцыг хэмжих үндсэн хэрэгсэл болж, амьжиргааны өртөг болон бодит орлогын өөрчлөлтийг шинжлэхэд чухал ач холбогдолтой. ҮСХ нь ХҮИ-ийг сар болгон тооцон, нийтэд тархааж байна.

